Олон нийтийн X сүлжээг төлбөртэй болгоно гэв
Хуучнаар Twitter гэгдэж байсан олон нийтийн X сүлжээ төлбөртэй болж магадгүй. “Хэрэглэгчдээс сар бүр төлөх багахан хэмжээний төлбөр нь нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, спамын тоог бууруулахад тус нэмэр болно” гэж Илон Маск ярьж байна.
Тэрбээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Калифорн муж улсад даваа гарагт уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр Б.Нетаньяху X сүлжээнд антисемитизмийн (еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл) үзэл санаа газар авч байгаа тул ийм үзэгдэлтэй хэрхэн тэмцэх тухай асуудлыг хөнджээ.
“Хэрэглэгчид төлбөртэй хаягтай байх нь “bots”-тай тэмцэх цорын ганц арга зам мөн” гэдгийг И.Маск дурдаад "сүлжээг ашигласны төлөө сар бүр бага хэмжээний төлбөр авна" гэжээ.
“Bots” гэдэг нь гол төлөв компьютерийн программаар удирддаг олон нийтийн сүлжээний хаягууд юм. Эдгээрийг суртал ухуулга, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах болон улс төрийн үзэл бодлыг түгээх зорилгоор ашигладаг.
И.Маск үнэхээр сүлжээг төлбөртэй болгох гэж байгаа эсэх, эсвэл одоогоор зөвхөн түүний хувийн бодол уу гэдэг тодорхойгүй байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:50
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ONZGOI [103.212.117.132] 2023-09-20 22:40:16
UTAS.88910923.88613694.88212133.90369044.90888806.88607019.88860471.88937930.80212133.91270487.88937930.88382280.88263837.91270487.95880744.80898208.88263837.88119899.99729391.80898208.88607019.88613694.96663305.62336.80958835.88509036.88509036.99729331.95165914.96027038.623365.86027038.96326364.88937930.80095307.80958835.86990307.96326364.86990307.80958835.86990307.80958835.88937930.80095307.90973300.88233829.89944012.88090956.88937930.86872829.80958835.88393978.88867664.91270487.90369044.91270487.90369044.90888806.889109023.95663827.