Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

Aдмин / Нийгэм

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар оюутан нийтийн тээврээр зорчих эрх 22 байсныг нэмж, 44 болгон, өмнөх журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

Энэ онд оюутныг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулсны нөхөн олговорт олгох төсвийг 6,3 тэрбум төгрөгөөр баталсан. Тэгвэл эхний хагас жилд 1,1 тэрбум төгрөгийг зарцуулж, оюутны зорчих эрхийг нэмсэн ч нөхөн олговор энэ онд баталсан хэмжээнээс давахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар тус хуралдаанд танилцууллаа.

Энэ асуудлыг хороодоор хэлэлцэх үед Боловсролын багц хуульд нийтийн тээврийн хөнгөлөлт чөлөөлөлтийг олгохтой холбоотой заалт хүчингүй болсон. Хууль хүчинтэй байх хугацаанд баталсан төсвийн хүрээнд оуютнуудын зорчих эрхийг нэмж болох ч, он гараад дээрх журмыг хэрэгжүүлэх боломжгүйг хөнджээ. Тиймээс энэ зохицуулалттай холбоотой саналыг Засгийн газар, холбогдох яамнаас авах үүргийг Нийтийн тээврийн газарт үүрэг болгов.

Төлөөлөгч П.Наранбаяр: Засгийн газар нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх рүү халдаж, үүрэг өгч болохгүй. 133 тэрбум төгрөгийн алдагдалтай нийтийн тээврийн салбарт хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэх нь буруу. Жил бүр 5.5 тэрбум төгрөгийн алдагдлыг нийслэл хүлээж болохгүй. Хоёрдугаарт, залуус үнэгүй зорчихыг хүсээд, жагсаж цуглаад байгаа зүйл алга. Түүний оронд залуус, ажил олгогчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Оюутны нэг удаагийн зорчих эрхийг нэмэх нь халамж гэхээс илүү боловсролыг дэмжиж буй бодлого. Энэ нь түгжрэлийн эсрэг бодлоготой ч нийцэж байгаа. АХБ, бусад хөгжлийг дэмжигч байгууллагатай хамтран нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, бодлогын баримт бичиг дээр ажиллаж байгаа.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Ирэх оны төсөв хэлэлцэх үеэр энэ журмыг хэрэгжүүлэх хууль нь байхгүй болно. Хууль тогтоомжид нийцээгүй бол ямар ч журмыг хэрэгжүүлэх боломжгүй. Өнгөрсөн 7 дугаар сард Боловсролын багц хуулийг батлахдаа оюутнуудын хөнгөлөлттэй холбоотой заалтыг хүчингүй болгосон. Ард түмний татварын мөнгийг хууль зөрчин зарцуулах эрх мэдэл хэнд ч байхгүй. Тиймээс ЗГХЭГ, холбогдох яамд руу энэ асуудлыг тавьж, хуульд нийцүүлэх шаардлагатайг мэдэгдэх хэрэгтэйг НИТХ-ын ХМОНХХ мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.