ХӨГЖЛИЙН НУУЦ МОНГОЛ УЛАМЖЛАЛАА УХААРАХГҮЙГЭЭР УРАГШЛАХ УУ?
Дэлхийн өөр өөр үндэстнүүдийн хөгжлийн нууц нь уламжлал,соёлынхоо хүчинд суурилсан байдаг. Монголчууд хүчирхэг үедээ их хаадаасаа эгэл ард нь хүртэл өвөг дээдсийнхээ сургаалыг ёсчлон дагаж, гадаад харилцаандаа хүртэл үндэснийхээ онцлог, өвөрмөц байдлыг алдалгүй тунхаглаж байжээ. Их Эзэн Чингис хаан Чань Чун бумбад илгээсэн захидлаас нүүдэлчдийн уламжлалт нийгмийн харилцаа, ёс дэг, Монгол ухаан мэдрэгддэг.
Чингис хаана ч гэрээ барин малаа дагаж нүүдэллэдэг Монгол соёлоо гээгээгүй. Түүний үр сад ч Монгол ахуй, соёлынхоо хүчээр Монгол үндэстний давуу талыг бишрүүлэн явжээ. Ертөнцөд суурин, нүүдлийн гэх хоёрхон иргэншил байдгийн гол цөм нь Монголчуудын өдий хүртэл уламжлан тээж буй бэлчээрийн сонгодог мал аж ахуй түүнийг дагасан арвин туршлага, байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаан.
“Монголчууд малаа дагасаар мал шиг зэрлэг бүдүүлэг зөрүүд маанагдуу ард түмэн болсон” гэх дэндүү өрөөсгөл ойлголтыг зарим элэг хатуу хүмүүс бичиглэн үлдээж бидний хамгийн нандин үнэт зүйл уламжлал соёлыг гутаах гэж оролддог. Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухааны бүхий л салбарт нүүдэлчдийн нууц тайлагдаагүй хэвээр байна.
Тогтвортой хөгжлийн тухай барууны ертөнц саяхан л ярьж эхэлж байхад аль хэдийн амьдралдаа хэвшүүлсэн ард түмэн Төв Азид Монголоос өөр ховор. Бидний сэтгэлгээ ийм л өргөн уудам гүн ухаан агуулдаг. Нийгэм ядуурч гэр бүлсэг ард түмний уламжлалт үзэл сууриараа бүдгэрэхийн хэрээр элдэв гаж буруу үзэгдэл, хүчирхийлэл газар авч байна. Энэ бүхний ямар нэг хууль цааз, гаднын туршлагыг хуулбарлаад хор уршгийг багасгаж чадахгүй. Зөвхөн уламжлалдаа суурилсан боловсрол, хүмүүжлийн бодлогыг эрчимжүүлж чадвал амжилт олно.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.222] 2023-09-25 18:21:41
Монгол улсыг уламжлал нь хөгжүүлсэн түүх хэзээ ч байгаагүй, бүр хэзээ ч шүү. Уламжлалаа бөгсөндөө чих гэе дээ.
Зочин [66.181.161.148] 2023-09-25 15:32:40
Бидний уламжлал гэж яг юу юм? Шинэ үеийн Монгол улс, Монголын төр үүсээд ердөө 31 жил болж байна. Зонхилох үндэстэн Халхчууд угсаатны хувьд төлөвшин бий болоод ердөө 400 жил л болж байна.
Иргэн [202.21.107.35] 2023-09-25 22:42:55
Монгол гэж нэг л үндэстэн биз дээ
Зочин [203.98.76.249] 2023-09-25 14:31:03
хятадын эрлийз АН ЗАсаглагч нар монголын соёлыг муулж салгаж манж мэт устгах гэж олон зуун эил хичээсээр ирсэн шүү
Zochin [66.181.160.104] 2023-09-25 14:20:03
Tsagtaa hichirheg baisan Manj daichin uls hitadiin suurin soyoliig shutseneer ulamjlalaasaa tadarch uusan alga bolson odoo nerin uldjee orosuud 1921 onoos bidniig ulamjlalaas salgasan ba ene hucheer hiisen tul amjilt sanaandaa hurtel oloogui harin suuliin 30 jild bid sain duraar hiij bui tul mash ih amjilt olj baina