Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн эрх мэдэл бүхий этгээдийг баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Сирийн хойд нутагт бямба гарагт нисдэг тэрэг ашиглан тусгай ажиллагаа явуулсны дүнд “Лалын улс” бүлэглэлийн эрх мэдэл бүхий этгээдийг баривчилсан тухай АНУ-ын армийн Төв командлал даваа гарагт мэдэгдлээ. “АНУ-ын армийн Төв командлалын тусгай хүчин /CENTCOM/ 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр Сирийн хойд нутагт нисдэг тэргээр тусгай ажиллагаа явуулсан нь амжилттай дууслаа. Ажиллагааны явцад “Лалын улс” бүлэглэлийн Сири дэх үйл ажиллагааг хариуцсан эрх мэдэл бүхий этгээд болох Абу Халил аль-Фаданиг баривчлав. Тэрбээр тус бүс нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн сүлжээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсныг тогтоосон” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Баривчлах ажиллагааны үеэр энгийн иргэдийн амь эрсдээгүй, гэмтэж бэртээгүй байна.

Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Трой Гарлок хэлэхдээ “Аль-Фадани гэх мэт “Лалын улс” бүлэглэлийн эрх мэдэл бүхий этгээдүүдийг баривчилснаар террористыг олж илрүүлэх, тулалдааны талбараас гаргаж, хөнөөлгүй болгох чадварыг сайжруулж байна. CENTCOM цаашид “Лалын улс” бүлэглэлийг даран устгах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдлээ.

Наймдугаар сард CENTCOM-ын ба эвслийн цэргийн хүчнийхэн Сирид хамтарсан ажиллагаа явуулж, “Лалын улс” бүлэглэлийн эрх мэдэл бүхий 7 этгээдийг саатуулж, нэг этгээдийг устгажээ. Мөн сард Иракт явуулсан ажиллагааны үеэр 18 этгээдийг баривчилж, зургаан этгээдийг устгасан байна. Сирид АНУ-ын 900 орчим цэрэг “Лалын улс”-ыг устгах ажиллагаанд оролцож байгаа ажээ.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.