Б.Ганхуяг “...Нэрлэхгүй” гэвэл нэг насаараа нүүрсний хулгайн золиос болж хоцорно

Aдмин / Хууль

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг өнөөдөр шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Ер нь бол Б.Ганхуягийн хувьд нүүрсний хэмээх энэ хэргийн гол “объект” болоод байгаа юм. Тэр хэрээр түүний үг олны анхаарлыг татаж буй хэрэг.

Тэрбээр “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүн дээр гомдоллоод байх юм алга.

Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой.

Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Ингээд эцэст нь энэ хүрээнд миний бие дараах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авах арга хэмжээг авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Надад хамааралгүй зүйлийг сугалж аваад хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу? Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир. Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.

Эндээс үүдээд олон нийт “...Б.Ганхуяг нүүрсний хулгайн жинхэнэ эздийг нэрлэх гэж байна” гэсэн хүлээлттэй болоод байгаа юм. Үнэхээр ч бодит байдал дээр тэр энэ талаар ам нээхгүй бол цаашид өөрийнх нь “эрх зүйн байдал” улам дордох нөхцөл үүсээд байгаа юм. Шулуухан хэлэхэд, Б.Ганхуяг насан туршдаа нүүрсний хулгайн золиос болж үлдэнэ гэсэн үг. Яагаад гэхээр, “...Хэргийн жинхэнэ эзэн хэзээ ч шийтгэл хүлээдэггүй” туршлага манайд бий. Олон жишээ бий л дээ. Тэр хэрээр золиосууд гарч ирдэг. Хэрэг явдлыг нь үүрээд үлддэг. Яагаад ч юм, ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлуудыг тийм хувь заяа угтдаг. Анхны захирал Б.Энэбиш нь одоог хүртэл хаана байгаа нь тодорхойгүй болсон.

Арваад жилийн өмнө гадагшаа гараад сураг алдарсан байдаг. Я.Батсуурь гэж Элчин сайд байсан сайхан дипломатч эрхэм энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилласан. Хоёр жил болсон уу үгүй юу буруутаж бариад 20 жилийн улс төрийн карьертаа цэг хатгаж байв. Дараа дараагийнх нь захирлууд ерөнхийдөө ийм байдлаар төгсдөг болсон. Түүн лүгээ өнөөдөр Б.Ганхуяг ч тэр тавиланг давтаж байх шиг байна. Яахав, өөрт нь хамааралтай хөрөнгө мөнгөний асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэрэг. Эх үүсвэрээ тайлбарлаж чадвал гараад л явчихна.

Дөнгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээж таарна. Гэвч өөрийнх нь шүүх дээр яриад байгаачлан нүүрсний бүх хэргийг нуруун дээрээ үүрнэ гэвэл тэр бүтэхгүй. Магадгүй, түүний сүүлийн үеийн үг, үйлдлүүдээс хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн “...Хамгаална” гэчихсэн байхыг үгүйсгэхээргүй байна. Харамсалтай нь тэгж барахгүй л болов уу. Энэ нүүрсний хэрэг гэдэг чинь нэг намын, хэсэг бүлэг улстөрчийн асуудал огтоос биш. Улс орны эсрэг томоохон гэмт хэрэг болчихоод байгаа юм. Тэгэхээр Б.Ганхуяг “Зэрэг нэмэхийн өмнө” дээр гардаг шиг “...Тал нь энэ, бүүр нөгөө тал нь энэ” гэж нөгөөдүүлийг хамгаалаад үлдэх нь өөрт нь халтай. Өөрийгөө бодож, сүүлд хэлсэн шигээ хуулийн байгууллагатай хамтарч ажилласан нь дээр. Ганц гарц нь энэ болж таарлаа л даа. Энэ удаад гайгүй өнгөрсөн ч нүүрсний хулгайн асуудал босож ирэх бүрт дуудагдаж, хоригдож, шүүгдэнэ. Ерөөсөө л Б.Ганхуяг “...Нэрлэхгүй” гэвэл насаараа нүүрсний хулгайн золиос болж хоцорно. Ийм дээрээ л тулаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.174] 2023-09-30 21:03:30

Олигархиуд. Тавантолгой Эрдэнэт хоер бүжиг бүжиглэж таарна Бүжгийн дэглэгч нь намууд л байх бий бүжигчнээр нэр бүхий гишүүд бас. Ерэнхий найруулагч нь хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл түүний удирдлага байх бий

Зочин [59.153.114.163] 2023-09-29 22:32:59

Нүүрсний хулгайчдыг нэрлээд өгье гээд байхад нэрлүүлээч.ямар нууцлаад өгье гэсэн биш

Зочин [202.55.188.84] 2023-09-29 15:05:23

МАН төрд байгаа цагт энэ асуудал үнэн мөнөөр шийдэж чадахгүй Новшнууд бүгд оролцсон байгаа

Зочмн [202.126.89.65] 2023-09-29 12:59:59

Эх ороноо ЭЗ...ТТ ийг нь алдагдахад тултал нь мөлжсөн....Олигархиудыг нэрлэх нь Зөв....Илчилээд өгөө дүү минь.....Аль нам хэн бх нь хамаагүй....Үнэн Мөн нь л чухал. ГАНЦААР ГАЙД ГАРНА ГЭДЭГ ЧИНЬ НААД ХУЗАЛЗ БОЛТОЛОО ЗАВШИГЧИДЧИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ИДИХ ЦӨЛМӨХ АЖИЛАА Л ЧАДДАГААРАА ХИЙНЭ....ОДОО Л ...ЭЗЭН БҮРД ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЦАГ ДОР ТУЛААД БНА...ЯЛАНД НАЙЗ БХГҮЙ...ЗӨВХӨН ҮНЭН ИЙГ Л ХЭЛ...ТЭГСЭН ЦАГТ Л ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БЖ...МАФИ ААС АНГИЖИРЧ...ОЛИГАРХИУДААС САЛЖ БЖ ЭХ ОРОН ХӨГЖИХ ЮМ ШҮҮ...АМЖИЛТ ҮНЭИЙГ ЕРӨӨЕ...

Орк [66.181.161.68] 2023-09-29 12:51:58

Олон жилийн өмнөөс хулгай дээрэм ёс бус гэрээ хэлэлцээр тээвэр нүүрсний үнэ чиний миний монголын хятадын газар нутаг гээд хэрэлдээд заримыг орон шоронд илгээгээд байхад яасан засч залруулж чаддаггүй засаг төр хууль хяналт шүүх прокурор вэ Заавал бүх нүүрсээ үнэгүйдүүлж хэсэг бүлэг хүмүүсийг яллах ёстой юм уу.

Zochin [51.158.200.75] 2023-09-29 11:35:27

Uuruu hahuuli avch mongoliin ard tumnii hurungu nuurseer toglochihood odoo hugdaa olon yum yarilgui yalaa edleerei, bitgiii jujugleed bai.... Hamgiin gol ni ulsig hohirolgui bolgoj ed hurungiig ni huraaj ulsin orlogo bolgo....Hudlaa baashilj jujiglej hereggui eee... Chamshig hogiin amitadaas bolj mongolin ard tumen noogdol ashiggui bolson......

Зочин [211.36.134.196] 2023-09-29 16:25:19

Жаахан ч гэсэн дахиж бодож үз! Энэ хүн хулгай хийсэн нь гарцаагүй гэхдээ мэдээж ганцаараа биш, хулгайч нарыг ил болгох хэрэгтэй бүгдмйг нь

arwan baydiin burmaa [202.21.100.50] 2023-09-29 10:24:09

nerlevel naad shorondoo nudruulchih baihaa da. numan tulguurt orchihjde....zaluu hun irgenii zorig gargaad helsen ni deer bhdaa

Зочин [66.181.190.186] 2023-09-29 08:25:42

Turuucheesee tom xulgaich ni exner, tuslaxtaigaa gadaadiin xevleleer bichigdej baina . Ed nariig ni bas shalgaach.

Зочин [66.181.184.39] 2023-09-29 08:06:47

Ер нь ойлгомжтой асуудал. Нүүрсний оптик гэрээ, худалдах худалдан авах гэрээ, бусад тендер, худалдан авах ажиллагааны хууль бус үйл ажиллагааны цаана ямар хүмүүс байгаа вэ? гэдгээ нэрлэж зарлачихад л хангалттай. Б.Ганхуягийн улс, эх орондоо байгуулж байгаа гавьяа юм даа. ЗАЛУУ ХҮН ЗОРИГТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин [51.158.200.75] 2023-09-29 11:42:14

Ene hulgaichiig yug ni umuurdug bna aa, huuli busaar bayajsan hurungiig ni huraaj ulsin orlogo bolgooch, Uuruu mongolin nuurseer togloj baahan hahuuli avch bayajchihaad odoo gemgui hun boloh gej hudlaa jujilej ehellee...Enehamgiin tom hulgaich ni shuuu

man [203.23.49.64] 2023-09-29 07:42:09

ENE SHANTAACHLAGCH FZDAG ALUUL TAARNA OODGUI MUU HULGAICH

Зочин [66.181.176.11] 2023-09-28 22:36:28

НЭРЛЭВЭЛ ШРОНДОО АЛУУЛНА, НЭРЛЭХГҮЙ ГЭХЭЭР НАСААРАА ГАНЦААРАА ҮҮРЧ ЧИЧЛҮҮЛНЭ

Зочин [202.126.90.116] 2023-09-28 20:28:58

vnenee heleed idej uusniihaa tuluu yslaad avaad yavsan deeree terbih mungubhaanaas oksonoo uuruu helj chadahgvil bgaa shvv dee

Зочин [202.55.188.109] 2023-09-29 08:37:22

Яг үнэндээ энэ хэрэгийн ард МАН, АН н том улс төрчид байгаа нь тодорхой бн.2 нам давхар улс төр хийж,энэ залууг ашиглах сонирхол ялангуяа АН д нам бн,сонгуулд ялах ганц хөзар нь.

Зоч [202.21.109.13] 2023-09-28 19:27:36

Намынх нь даалгавар ! Одоо яая гэхэв.

Иргэн [103.57.92.92] 2023-09-28 19:02:59

Одоо л Үнэнг хэлж өөрийгөө чөлөөлөөч Залуу !!!!!!!! Үнэн ямар ч үед илэрдэг!!!!!!!Чи зрлиос болоод үлдэхгээгүй л бол Улсаа -- авар 2т луйварчид одоо хариуалга хүлээх цаг Улс өрөө даахгүй Эхорон чинь байхгүй болохоос өмнө үнэнг илчил !!!!!!!!!

Zochin [66.181.177.190] 2023-09-28 18:43:06

Залуусаа золигт гаргаад өөрсдөө нэр цэвэр үлддэг явдлыг Ганхуяг зоригтой гаргаж ирж эх орноо намаа цэвэрлэх хэрэгтэй .Энэ залуу дарга нарын үгээр л явсан.

Зочин [66.181.183.152] 2023-09-28 22:28:55

Ганц намын асуудал биш, улс орны аюулгүй байдал гэх сүрдүүлэг үү!? Улс оронг удирдаж засаглаж байгаа намын дарга, удирдах зөвлөл зэргээс л бодлого,шийдвэр гаргаж


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.