Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал 30-ныг хүртэл хойшиллоо

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр хойшлууллаа. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзэв.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-02 14:55:24

шууд цаазлаад явчих аа. бусад нь ээлжээ хүлээгээд амаа ангаагаад хүлээж байна

ЗОЧИН [103.10.21.18] 2023-09-29 19:49:26

ЭНЭ ГАНХУЯГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙН ГОЛ ХҮНИЙ НЭГ МӨНӨӨС ГАДНА ШИНЭ ТӨМӨР ЗАМ, НҮҮРСНИЙ МАШ НУУЦ "ОПТЕК" 10 ГАРАН ГЭРЭЭГЭЭР ХЭДЭН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН ЭНЭ ГАНХУЯГ,Х.БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,БАЯСГАЛАН НАРЫН БАС ГОЛЛАХ ХҮНИЙ НЭГ ЯАЛТАЧГҮЙ МӨН. ТИЙМЭЭС ЭНЭ ХЭРГИЙГ ТҮҮНИЙГ ШОРОНД ОРСНЫ ДАРАА БАС Л НӨГӨӨ ГУРАВТАЙ НЬ ХАМТ ШАЛГАЖ ЭХЛЭХ ҮҮ. ЭСВЭЛ ОДОО ХАМТ 4-үүлэнг НЬ ШАЛГАЖ БУЙ ЮМУУ. ЭНДЭЭС ГАНХУЯГИЙН ХУССАН МӨНГӨ "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-гаас ХУССАН МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ГАНА УУ ГЭХЭЭС ДУТАХГҮЙ БОЛОВУУ ДАА. ЭНЭ МӨНГӨ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР ЯРИГДАХ БАЙХАА.

ажуу [103.212.116.58] 2023-09-29 09:34:06

Яаж ч чадахгүй байгаа юм байна даа, дийлдэхгүй хүчтэй луйварчингууд юмаа

Зочин [124.158.107.35] 2023-09-29 08:59:57

ЗАМХРУУЛАХ АРААНДАА ОРЛОО ХОЙШЛУУЛААД ӨВДӨӨД БУЦААГААД


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.