Жо Байденыг огцруулах асуудлаарх сонсгол эхэлжээ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Ерөнхийлөгч Жо Байденыг огцруулах асуудлаарх сонсголыг пүрэв гарагт эхлүүллээ.
Уг асуудлаарх эхний хуралд шинэ нотлох баримт эсвэл гэрчийн мэдүүлгийг гаргаж тавихгүй. Хяналтын хороо, Төсвийн хороо, Шүүхийн хорооны дарга нар эхний хэлэлцүүлгийг Ж.Байдены гэр бүлийг мөрдөн шалгахтай холбоотой Үндсэн хууль, эрх зүйн асуудлыг хэлэлцэхэд зориулжээ.
Хяналтын хорооны дарга Жеймс Комер сонсголын эхэнд хэлсэн үгэндээ Бүгд найрамдах намынханд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч "гэр бүлийнхээ санхүүгийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан ашигласныг" нотлох хангалттай олон баримт бий гэж мэдэгджээ.
Сонсголд гурван гэрч мэдүүлэг өгсөн байна. Гэхдээ тэдний хэн нь ч Ж.Байдены хүү Хантерын шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт холбогдолгүй юм. Ж.Комер өмнө нь “CNN” агентлагт хэлэхдээ, эхний сонсголд гэрчүүд санхүүгийн болон Үндсэн хуулийн шинжээчийн хувиар байх хүсэлтэй байгаа гэжээ.
Гэрчүүдийн нэг Брюс Дубинский хэлэхдээ, өнөөдөр Байден ямар нэгэн хууль зөрчсөн эсэхийг хэлж чадахгүй байгаа тул энэ талаар илүү их мэдээлэл цуглуулах шаардлагатай гэсэн байна.
Бүгд найрамдах намынхны мэдэгдэж байгаагаар, төсвийн талаар Конгресст харилцан буулт хийгээгүйн улмаас бямба гаргийн шөнө дундаас засгийн газрын үйл ажиллагаа зогссон тохиолдолд ч гэсэн мөрдөн шалгалтаа үргэлжлүүлэх аж.
Энэ сарын эхээр Конгресс дахь БНН-ын зарим гишүүн уриалга гаргасны дараа Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти мөрдөн шалгалт эхлүүлэхийг Хяналтын хороонд даалгажээ.
Гэр бүлийнхээ хилийн чанадад явуулж буй бизнесийн үйл ажиллагаанд оролцсон гэж Ж.Байденыг удаа дараа буруутгаж байгаа юм. Тухайлбал, хүү Хантерын бизнесийн түншүүдтэй нэг бус удаа утсаар ярьж, уулзалт хийсэн гэж Бүгд найрамдах намынхан үзэж байгаа ажээ. Харин энэ бүх зүйл худал гэдгийг Ж.Байден мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [124.158.66.45] 2023-09-30 18:37:35
Зөнөг өвгөн украйнд асар олон зуун тэрбум долларын тусламж үзүүлж цус урсгасан дайныг асар их дэижиж байгаа тул энэ этгээдийг яаралтай огцруулах хэрэгтэй.
Зочин [202.9.46.43] 2023-09-30 00:53:46
Энэ зөнөсөн өвгөнийг зайлуулах хэрэгтэй украйны нацистуудыг зэвсэгээр хангаж байгаа лалар...
Зочин [202.126.90.63] 2023-09-29 15:10:56
Зөв энэ зөнөг дэлхийг сүйдлэнэ