Галзуу өвчнөөр жил тутам 50-60 мянган хүн өвчилж, нас бардаг
Өнөөдөр Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ жил “Нийт нь нэгийн төлөө, Нэг эрүүл мэнд бүгдийн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа аж. Галзуу өвчин дэлхийн 150 гаруй улсад бүртгэгдсэн. Ази, Африкийн улсад түгээмэл бүртгэгдсэг. Жилд дэлхий дахинд 50-60 мянган хүн энэ өвчнөөр нас бардаг. Судалгаагаар, галзуу өвчнийг эмчлэх өтрөг дэлхий дахинд жилд 8.6 тэрбум доллар байдаг. Галзуу өвчний гол эх үүсвэр нь нохой бөгөөд хүний өвчлөлийн 99 хувь нь нохойд хазуулснаас үүдэлтэй байна. Иймд нохойд хазуулахаас сэргийлэх замаар галзуу өвчнөөс сэргийлэх боломжтой. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм.
Сэтгэгдэл
Зочин [124.158.95.5] 2023-10-02 14:36:10
ШАдивлан зуслан нохнодоор бүр дүүрсэн, сүрэгээрээ явдаг болчиж. хүүхдүүдээ салхинд аваад гарахаад гадаа ч тайван тоглуулж болохгүй аймшигтай. Арга хэмжээ аваасай
Зочин [202.55.188.99] 2023-09-30 17:55:57
Эзэнгүй нохой муур элбэгшээд бгаа л харагддаг. Тэжээж бга хүмүүсийг илүү хариуцлагажуулах хэрэгтэй. зугаагаа гаргах гэж тэжээгээд дараа нь түвэгшээж хаядагыг нь л болиулах хэрэгтэй. Зугаа тоглоом биш үр хүүхэдтэй болдог шиг өндөр хариуцлага. Насан турш, хөгширч үхтэл нь харж хандаж халамжлан тэжээх амьтан гэдгийг ойлгуулж өвдөх, асуудал тарих бүрд хүсэхгүй бсан ч эмнэлэгт очерлон, бохиртой нь зууралдаж, үүрээр унтуулахгүй гаслахад нь босч салхилуулахаас аргагүй болж байнга ядардаг болно гм. Нойргүй хонохоос эхлээд хоол тэжээлийг нь зөв өгөхгүй бол гэдэс нь өвдөж гүйлгэж суулгана. Эм тариа өөрөө хийх болно. Эрхлүүлж бгаад гараа ялигүй уруулчлаа гэхэд галзуугын вирус халдах аюултай болохоор заавал эмнэлэгт очиж галзуугын тариа гэдэсрүүгээ хийлгэхгүй бол болохгүй. ГМ. Эхний үед зугаатай сайхан ч сүүлрүүгээ сонин нь буурахаар, эсвэл өөрийгөө зугаацуулах өөр зугаа олох үед тэр амьтан чинь тийм ч сонин биш болж гэрийн халамж шаардсан тэжээх албатай амьтан болж хувирна. Завгүй ажилтай бол б
Зочин [202.55.188.99] 2023-09-30 18:05:46
Ажилтай завгүй болчихвол бүр түвэгшээгээд гаргаад хаячихна. Амьтанд ингэж ханддаг хүмүүсийг бий болгохгүйн тулд боломж бололцоо, цаг зав, харах хүн хүч хангалттай л биш бол хүүхдийн хүмүүжил гэж худлаа ярьж эсрэгээрээ амьд амьтныг зүгээр л гаргаад хаячихдаг хүн болгохгүйн тулд эхнээсээ тэжээгээгүй бсан нь дээр. Хүний нохой түр зуур харж өгч түр тэжээж үзвэл юу юм гэхээс. Жич: нохой эрхлүүлж бгаад ялигүй шалбархай гээд тоолгүй эмнэлэгт очиж тариулаагүй хүмүүс хэр их бга бол?