Говь-Алтай аймгийн Дарив сумын нутагт хөв цөөрөм байгууллаа

Aдмин / Орон нутаг

Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа 2023 онд Жаргалан, Баян-Уул, Дарив, Шарга сумдад хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоосон. Тус газруудын нэг болох Дарив сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газарт шинээр хөв цөөрөм байгуулан ажиллалаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Алтайн хишигт” ХХК ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2,5м, хярын өргөн 3,5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0,7м бөгөөд мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.