Монголын бүжигчид гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ

Aдмин / Спорт

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо. Тэмцээний “Youth Team Hip Hop” төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ.

Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Сэтгэгдэл

Хаха [109.43.179.216] 2023-10-11 16:58:35

Та нарын бичсэнг уншаад дахиад уншиж алдааг оллоо.

Эмээ [139.5.216.216] 2023-10-11 14:07:47

Баяр хүргье. Манай залуус чадвартай сайхан байна. Дэлхийн аваргын 3 цомтой юу????

Иргэн [202.5.198.211] 2023-10-11 13:28:50

Бичиж байгаа зүйлийнхээ утга агуулганд анхаардаг болоосой доо.

Зочин [139.5.217.185] 2023-10-11 07:32:32

Үйлдвэрлэ баялаг бүтээ үхэрүүдээ

зочин [202.9.46.65] 2023-10-10 17:39:22

баяр хүргье улам өөдөө

иргэн [66.181.190.125] 2023-10-10 13:19:25

Яагаад ГУРВАН дэлхийтэй болчихвоо

Зочин [59.153.114.104] 2023-10-11 09:13:02

Сайн унш, хө. 3 төрөлд түрүүлсэн бна.

Зочин [202.9.46.253] 2023-10-11 00:34:16

Harin tiim kkk.Buruu bichij zuv oilgodog gaihaltai ard tumen shuu

Зочин [103.161.242.123] 2023-10-10 17:25:57

Харин тийм к


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.