СЭМҮТ: Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна

Aдмин / Эрүүл мэнд

Сэтгэцийн эрүүл мэнд-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа” Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх гэсэн уриан дор тэмдэглэнэ. Цар тахал тохиолдохоос өмнө дэлхийд даяар 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байсан. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн 14 хувь нь уг асуудлаар шаналж байна. Сэтгэцийн асуудал дундаа сэтгэцийн ноцтой буюу хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүм амтай харьцуулахад 10-20 жил бага насалж байна. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж хүн бүрд бий. Монгол Улсад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан нь тогтоогдсон. Сэтгэцийн асуудал үүсгэж буй гол зүйл нь гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа, ажилгүйдэл, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ болон нийгмийн орчин орж байна.

Судалгаанд:

  • 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
  • 5-6 хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй,
  • 6 хүн тутмын нэг нь архаг ядаргаанд орсон,
  • 8 хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиуртай,
  • 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй,
  • 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн судалгааны дүн гарчээ.

Иймд бид “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор эрдэм шинжилгээний олон улсын хурлыг энэ сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Мөн цаашид энэ асуудлаар судалгаа шинжилгээ хийж иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана” гэв.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.37] 2023-10-11 10:26:36

Ардчилсан лебириалчуудын хүний эрх чөлөө хэл яриа гажигтай үйлдэл сэтгэцийн нян манайд халдварлаж эрүүл бус хүмүүс их болсон кк Хязгааргүй дур зоргоор аашилдаг эрх чөлөө байхгүй саван дотор халихгүй байх учиртай

Зочин [103.57.94.105] 2023-10-10 18:46:26

Энэ өөрөө жаахан юмтай байхаа Дөрвөн хүн тутмын нэг нь гэж ярьсан бол тодорхой бичээч. Дэлхийн хүм амйг найман хүн дутамд асуудалтай л гэлцдэг байх шүү

Зочин [202.9.46.251] 2023-10-10 17:11:32

Барууны ардчилал хүний эрх гэсэн уран үгэнд автаж хууртагдахгүй байгаацгаая.

Зочин [202.179.24.141] 2023-10-11 14:22:57

Яг үнэн. Хэтэрхий хүний эрх, эрх чөлөө, чөлөөт ардчилал гэсэн худал тархи угаалтанд автаж нэг нэгнийгээ бодож, хайрлаж өвөрдөх сэтгэлгүй, ганцаардсан, шашин шүтлэггүй, айх ичих зүйлгүй, гутарсан шуналтай, хамгийн гол нь зөвхөн өөрийгөө л боддог амиа бодсон хүмүүс олширч байна. зөвхөн өөрийгөө л бодоод явдаг хүн сэтгэц нь өвчлөхгүй гээд яахав дээ. нийгмээ, хүн нь хүнээ хайрлаж байж л хүнийй сэтгэлгээ эрүүл байна.

Зочин [203.98.76.249] 2023-10-10 17:00:22

76 дотор 20 гажиг садистууд байгаа юм байна. тэгээд л хүчи н хулгайгаар хамгаалж байдаг б айх нь


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.