О.Есүгэн “Парис-24” олимпийн эрхээ авчээ
ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн “Ханжоу-2023” 19 дэхь удаагийн Азийн наадамд оролцож “Парис-24” зуны олимпийн эрхээ авлаа.
Тэрбээр боксын эмэгтэйчүүдийн 50 кг төрлөөр, шөвгийн наймд дэлхийн хошой аварга, Казакстаны тамирчин Назым Кызайбайтай тулалдсан байна. Тус наадамд Монгол Улсын 400 гаруй тамирчин, 34 спортын 36 төрөлд хурд хүч, оюун ухаанаа сорьжээ.
Сэтгэгдэл