Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөхгүй бол дараах хязгаарлалтыг хийнэ
Засгийн газрын /2023.10.11/-ийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хэрэгтэй холбогдуулж, дараах заалтуудад өөрчлөлт, нэмэлт оруулахаар бэлдсэн гэв.
Энэ талаар тэрбээр “Жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцно.
- Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 450 мянгаас 2.7 сая нэгжээр торгох, эсхүл
- 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл
- 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх гэмт хэргийг дахин үйлдсэн үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно.
Тээврийн хэрэгслийг жолоодохдоо согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр 3-5, хүнд 5-8, хүний амь насыг хохироосон үед бүх насаар нь жолоодох эрхийг хасна.
2017-2023 оны байдлаар,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 252,838 зөрчил
- Жилд дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36,120 зөрчил
- Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жил бүр дунджаар 110 хүн зам тээврийн ослоор нас барж байна.
2023 оны эхний найман сарын байдлаар,
- Нийт 15,094 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 83.2 хувь нь нийслэл, 16.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33,723 зөрчил гарсан.
- Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон байна. Энэ нь өмнөх жилээс хоёр дахин буурсан үзүүлэлт юм.
- Зам тээврийн осолд 529 хүүхэд хохирогч болж, 37 хүүхэд нас барсан
Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 15 хувиар буурсан. Үүний шалтгаан нь 2022 оны найман сарын байдлаар улсын архины борлуулалт 1.3 сая литрээр буурсан байна” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Замын хөдөлгөөний дүрэмд торгууль төлөхгүй явж буй тохиолдол их байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Торгуулиа төлөхгүй бол шийтгэлийн торгууль нэмэгдэнэ. Нэг жилийн дотор торгуулиа төлөх ёстой бөгөөд ингэхдээ итгэлцүүрээр нэмэгдэнэ. Хамгийн дээд талын хугацаа нь торгуулийн дүнгийн 50 хүртэлх хувиар торгууль нэмэгдэнэ. Хэрэв ингээд ч төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ.
- Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд оруулах
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
- Жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх
- Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах
- Тендер шалгаруулалтад оролцох
- Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх
- Үндэсний гадаад пасспорт олгох зэргийг хязгаарлана” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.86] 2023-10-20 16:45:08
Энэ буруу ш үү,ард түмэндээ зориулж торгууль шийтгэл, ялийн хууль санаачилаж батлана, ,мөрдөнө.Өөрсддөө хулгай худал луйвараа хамгаалж хуулиа засна,залруулна.Эрх чөлөө эх орон ,баялаг бүхнээ алдах гэж та нарийг дээрээ залаагүй шүү.
Зочин [139.5.218.162] 2023-10-19 06:43:37
Хуулиа мөрдөөд дүрмээрээ л яваад сурчих. Тхгвэл хэн ч таныг яаж ч чадахгүй. Хууль дүрэм зөрчинө өө гэвэл Ангарагт очиж амьдар
зочин [103.212.118.196] 2023-10-14 17:08:43
зөвөө зөв даварсан согтуучуудыг хүмүүжүүлэх нь маш зөв ,,,чангалаад өг
ЗОЧИН [66.181.177.159] 2023-10-14 11:08:26
ЗАМД ЗОГСООГООД НЭГ ЮМ ҮЛЭЭЛГЭЭД ШУУД СОГТУУ ГЭЖ БУЙ НЬ ЯМАРЧ ҮНДЭСЛЭЛГҮЙ БУРУУ ШИЙДВЭР. ЮМ ҮЛЭЭЛГЭЭД СОГТУУ ГЭЭД 1-5 ЖИЛЭЭР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ ГЭДЭГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ. ХҮН БЭРТЭЖ, ГЭМТСЭН НОЦТОЙ ОСОЛ ГАРГААГҮЙ, АРХИ ҮНЭРТҮҮЛЭЭД ЯВЖ БУЙ ЖОЛООЧ ГЭМТ ХЭРГИЙН БҮРЭЛДЭХҮҮНГҮЙ БАЙХАД ХОРИХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭДЭГ ЭНХБАЯР САЙДЫН ТЭНЭГЛЭЛ, МОНГОЛЧУУДЫГ БӨӨНӨӨР НЬ ХОРИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭ ЗОГСОО, ХОГОО.ТА ЭНЭ ТЭНГЭГЛЭЛЭЭ БОЛЬ. СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖ НОЦТОЙ ОСОЛ ГАРГААГҮЙ Л БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЯМАРЧ ҮНДЭСЛЭЛГҮЙ.ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭ. ДЭЭР НЬ СОГТУУ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ, ДҮРМЭЭ ЭХЛЭЭД ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСТЭЙ ГАРГА.
Зочин [66.181.183.113] 2023-10-16 09:11:25
15ЖИЛ АЛТАНГИЙН ХЭРГИЙГ ДАРСАН ХҮН НЬ НЯМДОРЖ ГЭЭД ЗАРЛААД БАЙСАН. ОДОО ТАНД ЭРХ БАЙНА. ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. ТОРГУУЛЬ ТӨЛӨӨГҮЙН ТӨЛӨӨ БИТГИЙ. ХҮНИЙ ЭРХ. ЗӨРЧӨӨД БАЙ МАЛ МИНЬ . ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭС АВАХАД ТҮРЧ ЗОГСОХ ГАРАР АЛГА ЭНЭ ЦЕМЕНТЭН ОЙД ЧИНЬ БИДНИЙ. БУРУУ ЮМУУ. 3МИНУТ БОЛООД ИРЭХЭД АЧНА ЭСВЭЛ ЗУРАГ АВНА. ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХҮНИЙ ЭРХИЙ ХАСДАГ. ЧИ ХЭН БЭ. МУУ СҮГИЙН СҮГ
Зочин [106.102.128.186] 2023-10-15 13:30:32
Z
Зочин [202.9.46.253] 2023-10-15 03:21:44
Бусад улсад согтуу замын хөдөлгөөнд орвол эрүүгийн хариуцлага хүлээдэг ял байдаг. Согтуу машин барих, хүн буудах, хутга бариад хүн рүү дайрахыг хүн амины харгээр зүйлчилдэг нь тогтсон жишиг юм.
Зочин [59.153.114.136] 2023-10-14 20:12:17
Согтуу машин барих ёстой юм уу. Нэг их эрх ярисан үүрэгээ биелүүлэхээ эхлээд бод
Зочин [202.126.90.93] 2023-10-14 12:59:16
Өөрөө заавал хүн гэмтээж байх ёстой юмуу ер нь заавал согтуу машин барих ёстой юмуу юу ч гэсэн үг юм
Саран [139.5.218.122] 2023-10-14 09:23:12
Зөв шийдвэр гаргажээ. Гэхдээ ЦАГДАА, согтуу жолооч 2 маань жинхэнэ согтуу жолоочийн эрхийг биш, (ойр тойрны) өөр хүний жолооны эрхийг хасаж хуйвалдаад салдаг. Энэ хууль хэрэгжсэнээр өөр олон хүн, хорих ял эдлэх вий дээ. ТАНГАРАГ өргөсөн ЦАГДАА нараа бас чангатгаарай САЙД АА.....Мөнгө байхад ЦАГДАА, ХЭРЭГТЭН 2-т хууль үйлчилдэггүй.!!!!!!!!
Зочин [202.126.88.108] 2023-10-14 04:33:00
Үхэр монголчуудад диктатур л хэрэгтэй ш дээ жаргал даадаггүй зовлонгууд
Зочин [202.126.89.1] 2023-10-14 06:52:22
Ямарч зөрчилгүй явж байхад яаж ийгээд ямар нэгэн шалтаг олоод л торгох гээд байдгаа л больчих цаад цагдаа нартаа дамжуулаарай
Бар [103.212.119.210] 2023-10-13 18:59:30
Далимдуулаад нөгөө л торгуулын хэдэ төг яаж хвахуу гдгээ бодчих юм сда
иргэн [202.21.117.210] 2023-10-13 17:06:06
Энэ буруу шүү буруу дэлхийн хаана ч ийм хууль дүрэм байхгүй. Торгууль төлөөгүй бол албадлага хэрэглэж төлүүлэх болохоос дахиад давхардсан хариуцлага түүн дотроо эрх хасах шийтгэл хэрэглэнэ гэдэг маш бүдүүлэг эрх зүйт төргүй улс л болох гээд байна.
54 [66.181.161.173] 2023-10-14 20:40:58
Энд санал нэг байна шүү
Зочин [202.9.46.72] 2023-10-13 04:54:35
Энэ одоо улныхныгаа бөөнөөр шоронжуулах дээрэмдэх дарамтлах л юм болж байнадаа Гэм хор учруулаагүй бага зэрэг архи уусан хүн хилмэгдээд л ялтан болох уу Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юманд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг эхнээсээ л хилмэгдүүлэлт Цагдаа прокурор шүүхийнхний авилга улам нэмэгдэнэ мөнгөтэй артай хүмүүс авилгадаад өнгөрөөнө шинэ хилмэгдүүлэлт МАНы фашист цагдаажсан дэглэмийн ноёрхол ...
Зочин [66.181.161.240] 2023-10-13 17:52:13
Архи уухыг зөвтгөж болохгүй бусад торгуйль дээр л анхаарах хэрэгтэй
Зочин [202.55.188.115] 2023-10-13 03:00:38
Согтуу машин барьвал хатуу шиитгэх хэрэгтэй.энэ болтөриин төмөр нүүр бх ёстой.харин битгии халаас тэмтрээд бгаарөй
Зочин [66.181.161.240] 2023-10-13 17:53:25
Зөв шүү
Зочин [202.55.188.115] 2023-10-13 02:57:06
Торгуулиа төлсөн ч гэсэн торгуулиин дүн бсаар л бн.өөрсдөө ажлаа сайн хии.хүн торгуулаа төлчөөд бхад дахин төлнө гэж бхгү.хөгиин ниигэм .
Зочин [103.10.21.20] 2023-10-13 01:18:07
Торгууль бол арга ядсан арга шууд л төр төмөр нүүртэй гэдгээ харуулж хатуу арга хэмжээ авч жолоо барих эрхийг нь бүх насаар нь хорь .согтуугаар бусдийн амь насийг хороосон бол бүх насаар нь хорь .жолоо ч архи уун гэдэг нь мухаглал юм .
Зочин [139.5.217.222] 2023-10-12 21:39:01
иргэдээсээ яаж ийж байгаад торгуулийг нь төлүүлдэг юм байж, төрд байгаа авилгач хулгайчдаас мөнгөө ингээд авчдаг болчооч сайдаа
Зочин [66.181.161.42] 2023-10-12 14:05:33
Төсвийг мөнгийг хувааж идэж, хоосруулчихаад татвар торгуулиар төсвийг бүрдүүлэх гэж улайрдаг жишиг бүр тогтчихлоо шүү. Ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргадаг өөдгүй төр дөө
Зочин [202.55.188.109] 2023-10-12 15:08:50
1-5н жил хорьдог болно гэсэн яасан бэ.Эхний хүмүүсийг хориод эхлэх ыум бол дараагын хүмүүс архи ууж жолоо барихгүй.Яагаад толгойг нь илээд байгаа ыум.Тэгээд хүн дайрч алаад байх нь зөв ыумуу.Өөрсдөө согтуу машин барьдаг болоод өөрсддөө тааруулж байна...
Иргэн [66.181.183.224] 2023-10-12 13:42:56
Согтуу жолооч нар хэт даварч байгаа арга хэмжээг бүр илүү чанга болгомоор юм. Тээврийн хэрэгсэлийг хурааж байхгүй бол эрхгүй ч машинаа бариад явж байгаа жолооч олон бий.
ЗОЧИН [66.181.177.171] 2023-10-12 11:30:58
ХЯЗГААРЛАЛТЫН 4,5,6,7 ЗААЛТУУД ИЛҮҮ БНА. ТОРГУУЛЬ ТӨЛӨӨГҮЙН ТӨЛӨӨ ХЯЗГААРЛАХ ЭДГЭЭР ЗААЛТУУД НЬ "ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ", МУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧСӨН ХУУЛЬ БУС ЗААЛТУУД БНА. ЭДГЭЭР НЬ ХҮНИЙ АЖИЛЛАЖ, АМЬДРАХ ҮНДСЭН НОЛ ЭРХҮҮДИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БНА. ИЙМ ЮМ САНААЧЛААД ХУУЛЬ ГАРГУУЛАХААР ЯВЖ БУЙ ТЭР ХҮНИЙ ТОЛГОЙД ЮУ Ч БАЙХГҮЙ ШҮҮ. ЁСТОЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙ БНА. ИЙМ ЮМ ЯРИАД ЗОГСОЖ БУЙ САЙД ЭНХБАЯР ИЧЭЭЧ.
Зочин [66.181.183.113] 2023-10-15 22:52:33
Санал нэг байна. ЭНЭ НӨХӨР ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ЮМ БОЛ. ХЭДЭН ТЭРБУМЫН ХУЛГАЙЧУУДДАА Л ҮҮНЭЭС ЗӨӨЛӨН. ХАНДДАГ МАЛНУУД
зочин [202.21.100.210] 2023-10-12 11:01:18
Ард түмнийг дарамтлаж дормжилохоо больё
Зочин [103.212.119.42] 2023-10-12 20:23:37
Ард түмэн гуай согтуугаар машин жолоодохоо л больчих тэгвэл.
Зочин [203.98.76.249] 2023-10-12 09:43:17
тэнэг саадууд тэнэг л зүйл хийнэ. шилгээж төрөө цэвэрлэх нь хойшлуулашгүй ажил боллоо
Зочин [202.126.92.98] 2023-10-12 11:02:59
согтуугаар жолоо барих нь тэгээд зөвүү тэ