“Эрдэнэт”-ийн 49 хувийнханд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.


Сэтгэгдэл

Зочин [104.59.127.168] 2023-10-16 00:13:14

Тухайн үеийн ерөнхийлөгч Элбэгдорж,Ерөнхий сайд Сайханбилэг нар их хичээж, зүтгэж байж хийсэн ажил. Тухайн үеийн Монгол улсын засгийн газар давуу эрхээрээ авах байдлаас татгалзаж, засгийн газрын мөнгөөр хувийн компаньд авч өгсөн , хулгай, луйврын ажиллагаа болсон. Ард түмэндээ улсыг мөнгөгүй хоосон мэтээр худал мэдээлэл олон жил цацаж, тархи угааж, , олон жил улсаа зориуд ядуу байлгаж, тийм итгэл үнэмшил суулгаж байж улс нь Эрдэнэтийн 49хувийг авч чадахгүй тул хувийн компанид өгч байна гээд л өөрсдийгөө магтаад л , Сайханбилэгтээ алтаар хөшөө босгоно гээд л байсан биз дээ. Ийи том хэрэгт орсон Сайханбилэг яагаад гутлаа тослоод, зангиагаа зүүгээд шүүхдээ очдоггүй юм бэ? АН хан энэ хүнээ авчирч шүүлгээч.

ЗОЧИН [59.153.115.115] 2023-10-13 19:51:55

ЗА ДА, ЭНЭ БОЛ УЛС ТӨРИЙН ШОУ БНА. ХЭНИЙ МӨНГӨ НЬ ХАМААГҮЙ ОРОСТ БАЙСАН 49%-ийг ЯАЖ ИЙГЭЭД МОНГОЛД АВЧРААД ЭРДЭНЭТИЙГ 100% МОНГОЛЫН ӨМЧ БОЛГОСОН ГАВЪЯАГ ШҮҮЖ ЯЛЛАХ БУС ХАРИН САЙШААЖ ҮНЭЛЭХ ЁСТОЙ. ТӨРИЙН БУЮУ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ МӨНГӨ ОРОЛЦСОН БОЛ ҮЙЛДВЭРИЙГ АРД ТҮМЭНД НЬ, ТӨЛӨӨЛЖ БУЙ ТӨРД НЬ ӨГЧИХСӨН БОЛ ТЭГЭЭД БОЛОО ЮМ БИШҮҮ. ХАРИН ХУВИАС МӨНГӨ ГАРСАН БОЛ ТӨР ТҮҮНИЙГ НЬ ТӨЛӨХ ЁСТОЙ. ЯАЖ Ч БОДСОН ЭРДЭНЭТИЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ЯМАРЧ ЗАСАГ ХИЙЖ ЧАДААГҮЙ ТҮҮХЭН ҮЙЛИЙГ ЭНЭ ХҮМҮҮС ЭР ЗОРИГ ГАРГАН МУ-Д ХАМГИЙН АШИГТАЙГААР ХИЙЖ ЧАДСАН. ЭНД МӨНГӨ БҮРДҮҮЛЭХЭД АЛДАА ГАРСНЫГ ТӨРД АВААД ЗАСЧИХЛАА.ЭРДЭНЭТ МОНГОЛД ИРЭЭД ӨМНӨХӨӨСӨӨ ЯМАР ИХ АШИГ ӨГЧ БУЙГ ЗААВАЛ БОДОЛЦОХ ЁСТОЙ.

Зочин [59.153.112.139] 2023-10-13 10:25:26

Энэ бол 2024 оны МАН ын сонгуулын PR улс төрийн гол шоу, үнэн хэрэгтээ сахал гэдэг хүн энэ том үйлдвэрийн 49% г 400,0 сая дол оор Монголд авчирсан нь гол үр дүн, харьцуулц хэлбэл өнөөдөр 400,0 төгрөгөөр хуучин автобусыг яаж булхай луйвраар аваад юу болж бна., тэгвэл Монголын Төр Оросуудаас ийм хямд боломжын үнээр үндсэндээ 1 жилийн ноогдол ашгийн мөнгөөр ашигтай наймааг хийж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдах байх үүнийг 2 талдаа ойлгох хэрэгтэй шүү

хүннү [103.161.242.84] 2023-10-12 20:08:04

49 хувиар чинь АҮ-н сайд Д. Эрдэнэбат, Сангийн сайд асан Б. Болор нар шоронд суугаа биз дээ. “Чи ял авах нь тодорхой тиймээс урдчилаад ялаа эдэл” гээд шоронд хийдэг юм уу?

Зочин [202.179.21.254] 2023-10-12 17:54:24

Сонгуулиас өмнө амжихгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.