Морьт харваачид ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Aдмин / Спорт

Энэ жилийн морьт харвааны ДАШТ-д оролцох эрх олгох тэмцээн Малайзад аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болжээ.

Тэмцээнд Монгол, Хятад, Солонгос, Индонез, Япон, Тайланд зэрэг найман орны тамирчид гурван төрлөөр өрсөлдсөн байна.

“WHAF WORLD CUP QUALIFIER-2023” олон улсын Морьт харвааны тэмцээнд Монгол Улсын тамирчин Н.Алтанхуяг, О.Мөнхбаясгалан (хоёул “Намнаа” академи) П.Пүрэв-Очир, О.Түмэнбаяр (хоёул “Хан-Монгол” морьтоны холбоо) нар амжилттай оролцжээ. Тэмцээний дүн гарахад, СОЛОНГОС сериал шот төрөлд О.Түмэнбаяр алтан медаль, QABAQ буюу агаарт өлгөсөн таваг намнах төрөлд О.Түмэнбаяр хүрэл медаль, KASSAI буюу Унгар харвааны төрөлд П.Пүрэв-Очир мөнгөн медаль,О.Түмэнбаяр хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Монголын баг тамирчид тэргүүн байрыг эзэлж алтан цомын эзэд болсон бөгөөд Саудын Арабд арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах “HORSEBACK ARCHERY WORLD CUP” тэмцээнд оролцох эрхээ авлаа.


Сэтгэгдэл

зочин [202.126.90.4] 2023-10-13 12:37:42

мундаг залуус юмаа баяр хүргэе.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.