Хөхний хорт хавдрын эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй

Aдмин / Эрүүл мэнд

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд дэлхий даяар “Хөхний даруулгагүй өдөр”-ийг өнгөрүүлдэг. Энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад заавал хандаарай.

•Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.

•Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.

•Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах

Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хөхний хорт хавдрыг эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг.

Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд:

- Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих

- Зөв хооллох

- Гормоны эмчилгээг хязгаарлах

- Хүүхдээ хөхөөр хооллох

- Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдахыг эрхэмлээрэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.