ШӨХТГ: 1ХBET нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын энэ оны 13 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт 1XBET гэх нэр, логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэд нь санхүүжилт авах зорилгоор 1ХBET гэх лого, баннер байршуулж түгээж байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчиж байгаа тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс зөвлөмж гаргалаа.
1ХBET гэх нэртэй гадаадын сайт нь бооцоот, таавар тоглоомын үйл ажиллагааг интернет, цахим орчинд явуулдаг бөгөөд Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс аваагүй байна. Мөн 1ХBET гадаадын сайт болон дээрх баннер, логог үйл ажиллагааны зар сурталчилгаандаа байршуулж, түгээж байгаа нэр бүхий аж ахуй эрхлэгчид, цахим орчинд олон дагагчтай сошиал инфлүүсер гэж нэрлэгддэг иргэд Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн, 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно” гэж; 6.5.1-т “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах” гэж заасныг нь тус тус зөрчиж байгаа нь тогтоогдоод байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2023-10-15 11:00:27
Хбэт гэдгээс чинь болж залуу үе мөрийтэй тоглоомонд орж байна.Гэр орон эцэг эхээсээ хулгай хийж тоглоод сүйрч байна Энэ цахим мөрийтэй тоглоомуудыг анхаарах цаг болсон шүү
Зочин [202.9.46.178] 2023-10-14 18:54:01
Луйварын хуурамч ардчилалын үзэл санаа сурталчилгаа сайт гаднын харьяатыг оруулж газар өмчлүүлдэг 6,2 хуулиа өөрчилж хязгаарлахгүй бол удахгүй монгол зан заншил хэл яриа бичиг үсэг үгүйлэгдэх цаг мөч ирж мэдмээр бна шүү кк
Хаха [202.9.46.172] 2023-10-14 17:46:35
Энэ хөгиин том нэртэй лалрын байгуулга бажииж ялалт гээд 2 лалрын луйварчингуулд байнга наад х 1 ииг рекламдаж ашиг авч хагартлаа баяжсаарл ямарч ялгүй энэ цахим тоголоомиин хуурамч сайтын хулгаачууд баяжсаарл
Зочин [202.126.90.133] 2023-10-14 17:45:09
zaluuchuud mongoo tushaadag gants site ni
Зочин [139.5.217.189] 2023-10-14 12:03:40
Нэртэйгээр нь интернэтийг хяначихаач. Дэлхийд өргөн тархсан арилжааны сүлжээг хааж тэнэгтэвээ
Зочин [103.57.93.111] 2023-10-14 11:44:47
ШӨХТГ-аас байгууллагуудын лавлах тусгай дугаар гэгдэх 70, 77 зэрэг тоогоор эхэлсэн утаснуудруу залгахад иргэдийн утасны нэгж их гүйж байгаа шудрага бус байдлыг шалгаа чээ.