60 тэрбум, ЖДҮ, Оффшор, Хөгжлийн банк, Нүүрс, Автобусны хулгай хууль шүүхээр ШИЙДЭГДСЭН үү?
Нийгмийг донсолгосон авлигалын хэргүүд нийгэмд ил болсон даруйдаа улс төрийн хэмхэлдээнд автаж, утаа манан шиг замхардаг байдал газар авлаа. Уул уурхайн баялаг ихтэйгээс шалтгаалан улс төрчид нь цадахаа мэдэхгүй зувчуулдаг, ард түмний боломж хог дээр хаягддаг нь нэгэнт ойлгомжтой болсон ч тодорхой баримттай, тоносон хэр хэмжээгээрээ улсын эдийн засаг, аюулгүй байдалд ноцтой хор хохиролтой, “эзэн холбогдогчтой” хэргүүд удаа дараа жил жил тойрон яасан нь ч мэдэгдэхгүй ял завшиж эсвэл, хөнгөн золиостойгоор мартагддаг байдал дэлгэрчээ.
-
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын бичлэг цацагдсан. Тухайн яриа нь Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө байсныг иргэд санаж байгаа байх. Бичлэг цацагдсан үед ийм яриа болсон гэдгийг Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрст видеог мөн хүн бүр санаж байгаа. Гэтэл энэ нь эцэс сүүлдээ "эвлүүлэг" болоод Сандуй нар хэрэг хүлээж, хариуцлага үүрсэн “дүр үзүүлээд” намжсан.
-
2020 он өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-АН-ын УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих сангаас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгон үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг зувчуулсан хэргийн нэлээд нь “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хаагджээ.
-
Татваргүй бүсэд мөнгө байршуулан бохир мөнгө хадгалдаг байдлыг илчилсэн шуугианаар Монгол Улс тодорхой нэр бүхий улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд оффшор данстнаар нэрлэгдэж Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2017 онд оффшортай хатуу тэмцэхээ илэрхийлж, зарим хэргийг илрүүлж,тодорхой ахицтай ажилласан ч үүнээс хойш эл хэрэг улам л замхарч мартагдсан.
-
Монгол Улсын хөгжил,үйлдвэрлэл,бүтээн байгуулалтад гадаад,дотоодын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилготой байгуулагдсан Хөгжлийн банкны зээл мөн л эрх мэдэлтэй хүмүүсийн гараар орж их наядаар тоологдох хэмжээний хохирол учраад байв.Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хоёр сар шахам олны нийтийн өмнө нээлттэй шүүж, шүүгчид шийдвэрээ гаргахдаа 84 шүүгдэгчийн 460 гаруй хавтас хэргийг хэлэлцэж, 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутайд тооцохоор болсноо мэдэгдсэн.
-
Эрдэнэставантолгой төрийн өмчит компани буюу Тавантолгойн нүүрсний орд газар эдийн засгийн эргэлтэд орж Монгол Улсын төсөв нүүрсээр тэтгэгдэх хэмжээний баялаг урссаар. Гэвч өнгөрдөг өвөл олныг цочирдуулсан 40 их наядын нүүрсний хулгай гэх хэрэг мандаж, олон түмэн төв талбайд мянга мянгаараа жагсаж тодорхой улс төрчдийн нэр ч ил болж шалгагдаж эхэллээ гэсэн. Харин эл хэрэг яван явсаар ЭТТ-н захирал Ганхуягаас өөр шүүхээр хэлцэгдэж байгаа өндөр албан тушаалтангүйгээр үргэлжилж байгаа бололтой.
-
Саяхнаас мөн л Нийслэл хотын нийтийн тээврийн шинэчлэл хууль бус аргаар явагдаж ихээхэн хэмжээний төсөв буруу замаар орсон байж болзошгүй томоохон дуулиан дэгдэж “хуучин” автобус нийлүүлсэн гэх гадаад,дотоодын компаниудын удирдлагууд мэдээлэл хийж зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаад байна. Хотын дарга огцорч, хуулийн сайд оронд нь томилогдсон эл хэрэг мөн л аяндаа замхардаг байдал руу гулсчих шиг…
Томоохон авлигалын хэргүүд ижилхэн дүр зурагтай, ижилхэн найруулга, технологитойгоор ард түмний оюун санаанаас арчигддаг загвар бий болчихлоо. Анхандаа аль нэг төрийн өндөр дээд албан тушаалтан,тодорхой нэр бүхий улс төрч нарын баримт илчлэгдэж хулгайлсан, хулгайлагдсан, хулгайг илчилсэн талууд сүр,уянгын халил болцгоох ч адагт нь хэн нэг “жижиг гар” хэрэг хүлээсэн дүр үзүүлж “золиосны баатар”-ын дүрд тоглоцгоон хэргийн ул мөр арилах тийшээ хандаж хээгүй ард түмэн ахуй амьдралдаа түүртээд мартагнана…Ийм л гул, гуринхай байдал төр ард түмний хооронд бий болж арван арванаар он жилүүд өнгөрч өм цөмөөр өнөө маргаашаа хулгайлалцана бид…
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.100] 2024-01-04 07:43:24
энэ сайт Элбэгдоржийн луйварын талаар үнэнийг дэлгэрсэн мэдээллийг нь үлдээгээд л бичих юм аа. сахал Эрдэнэбилэг бас ч гэж чамгүй их хөрөнгө мөнгө идсэн дэээ.
ZAP [23.239.14.52] 2023-10-17 07:17:47
ZAP [23.239.14.52] 2023-10-17 07:17:47
Зочин [103.212.119.83] 2023-10-16 14:51:35
МОНГОЛ БОЛ ӨНГӨРСӨН ХОРВОО ЮМДАА ТӨР НЬ БУЗАРТАЖ ГҮЙЦСЭН. ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРТЭЙ САГСУУ БОЛОВСРОЛГҮЙ ХАР ЮМНААСАА ЭХЛЭЭД БҮГД ХУЛШАЙЧИДААР ТӨР НЬ ДҮҮРСЭН УЛС МОНГОЛООС ӨӨР ҮГҮЙ ЮМУУДАА
ЗОЧИН [202.126.89.43] 2023-10-16 11:15:48
НЭГ МЭДЭЭ УНШХААР Л ШҮҮГЧ НАРТАЙ ХОЛБОГДЧООД БАЙХЫН ЯАЛТАЙ БИЛЭЭ ЭНЭ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРЫГ ХҮҮК ЕРӨНХИЙЛӨГЧ МАННЬ НҮД СОХОР ЧИХ ДҮЛИЙ БОЛЖЭЭ.
Зочин [85.117.117.89] 2023-10-17 09:56:57
Ерөнхийлхгч ХҮҮК чинь өөрөө казиночин, хулгайч, хулгайчдын багш нь, тэрбумаар нь авилга өгч Ер.сайд болсон.
ЗОЧИН [202.126.89.43] 2023-10-16 11:14:23
ХУЛГАЙЧТАЙ НЭГДСЭН АВИЛГАЧ ШҮҮГЧ НАР ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ШУДАРГА АРДЫН ХҮҮХДЭЭР ШҮҮГЧ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ШҮҮГЧ НАРЫГ ЧИНЬ ЭЛБЭГХУЛГАЙЧИЙН ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ ДЭЭ.