Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжөү-2022" Азийн зуны спортын XIX наадмын дараах байдлаар Дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Ингэхдээ Дэлхийн АШТ, Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ, Азийн болон Пан-Америкийн наадам, Хорват, Eгипет, Киргиз, Унгарын Ranking Series тэмцээнүүдийн оноог оруулан тооцсон байна. Шинэчилсэн жагсаалтад эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Э.Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.
Мөн жин бүрдээ эхний 10-т багтсан Монголын таван эмэгтэй бөх байгаагаас 72 кг-д Э.Даваанасан III, 50 кг-д Д.Отгонжаргал IV, 53 кг-д Б.Болортуяа V, 55 кг-д Ч.Отгонтуяа VII, 59 кг-д Х.Болортуяа VII байрт бичигджээ.
Сэтгэгдэл