Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8,5 километрийг тавьж дуусгав

Aдмин / Орон нутаг

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус байгууллагын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Н.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар одоо Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн авто зам барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн уялдааг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай нягт харилцаатай байдаг ба сайн болон сул хэрэгжиж буй төслүүд бий. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай зам нь 7 дугаар сард ашиглалтад оруулах байсан ч хугацаандаа амжаагүй бөгөөд үлдсэн 3,5 км авто замыг 11 дүгээр сард хүлээн авахаар төлөвлөж байгаа. Иймд Суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, уг ажлыг хүлээлцэхэд хамт байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн ажлууд болон хөв цөөрөм байгуулах ажилд манлайлан ажиллахыг хүсэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [71.239.25.243] 2023-10-28 07:27:27

Yagaad urainhai darhad halhuud amidardag huvsguld JANHAI buyu zahiin nuur, hyazgaar nuur gesen utgatai hyatad nertei gazar baidgiimbe.Naad hujaa neriig n solij darhad urainhaa neriig n dahin uguuch.- Huvsguliin ard tumen minee!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.