Б.Анар: Орон нутагт зам, даваа хаагдаагүй

Aдмин / Орон нутаг

Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 30-нд Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Сүхбаатар, Төв аймгийн зарим хэсгээр нойтон цас орсон. Өнөөдөр ч бас зарим газраар цас бударлаа.

Онцгой байдлын газраас Загастай, Ганц, Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүсээд буйг өчигдөр мэдээлсэн билээ. Бид орон нутгийн замын нөхцөл байдлыг албаны хүнээс тодрууллаа.

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөн удирдлагын мэргэжилтэн Б.Анар "Аравдугаар сарын 30-нд нийт нутгаар зөөлөн цас бударсан. Увс, Завхан, Дархан, Сэлэнгийн нутгаар том оврын ачааны машинуудын хөдөлгөөн удаашрах, машин цасанд боогдох тохиолдол гарсан. Өнөөдөр бол Улаанбаатар хот болон бусад аймгуудад хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар 41 чиглэлд 1458 зорчигч хөдөлгөөнд хэвийн оролцож байна. Халтиргаа гулгаа зарим газар байгаа учир ард иргэдэд хөдөө орон нутаг руу явахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна" гэв.

Цаг уурын байгууллагаас өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-03 13:34:49

юу хуцнавш. нэг машин зогсоход л эгнээд зогсож байхад.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.