Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болно
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.
ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.
Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас онцоллоо.
Сэтгэгдэл