Орхон аймагт хавдрын бай эмчилгээг хийж байна

Aдмин / Эрүүл мэнд

Орхон аймгийн БОЭТ-ийн хавдрын тасаг нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн орон нутагтаа хавдрын бай эмчилгээг хийж эхэлсэн. Одоогоор 48 хүн тус эмчилгээнд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд сар бүр дунджаар 8-10 хүн хавдраар оношлогддог. Нийт 1200 орчим хавдартай иргэн байна гэсэн судалгаа байдаг.

Тухайн хавдарт очиж үйлчлэх эмчилгээг бай эмчилгээ гэж нэрлэдэг. Монгол Улсын хэмжээнд Хавдар судлалын төв болон хувийн эмнэлгүүд энэхүү эмчилгээг хийдэг бөгөөд дунджаар зургаан курс эмчилгээ хийгдэхэд ойролцоогоор 25 сая төгрөг зарцуулах өртөг өндөртэй эмчилгээ юм.

Орхон аймаг орон нутагтаа бай эмчилгээг нутагшуулснаар хавдартай хүн заавал Улаанбаатар хотыг зорьж, эдийн засаг болон цаг хугацаа алдах эрсдэлийг бууруулж өгч байгаа юм.

Энэ онд бай эмчилгээний эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж татан авалт хийгдсэн бөгөөд хавдрын тасгийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвөөс 235 сая төгрөг төсөвлөжээ.

Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.95] 2023-11-13 10:37:02

Bai emchileeg n huvi hunii havdar n tuhain bai emchilgeend medreg ba uu gedgii uzehgui shuud sohoroor sain geed hiigeed demii mungu baraad ba havdariin emneleg mungu l demii ureed baina hiij ehelsen n sain bolovch urgui zardal gargaad ba

Зочин [202.9.47.1] 2023-11-10 17:30:10

Монголд хорт хавдрын өвчлөл нас баралт хүрээгээ тэлж эмнэлэгүүд хүрэлцэхгүй байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.