Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй
“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “Эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байдаг. Мөн чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогддоггүй, чихрийн шижинтэй гурван хүн тутмын нэг нь чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй байна.
Та чихрийн шижингийн эрсдэлээ эндээс үнэлэх боломжтой.
Хэрэв эрсдэлийн үнэлгээгээр 5-аас их дүнтэй гарвал өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэйг НЭМҮТ-өөс зөвлөж байна.
Сэтгэгдэл