БНХАУ-д “Apple”-ийн борлуулалт буурч, “Xiaomi”-ийн зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор тэлэв

Aдмин / Технологи

“Xiaomi” компанийн хувьцааны ханш зургадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөөд байна

“Apple”-ийн борлуулалт БНХАУ-д буураад буй энэ үед дотоодынх нь үйлдвэрлэгч “Xiaomi”-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш зургадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөж, “Hang Seng Index”-д өсөлтөөрөө тэргүүлээд байгаа юм.

Мөн хугацаанд тус компани цахилгаан автомашин болон бусад салбарын бизнес рүү хүч үзэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.

“Apple”-ийн борлуулалт санхүүгийн жилийн IV улиралд БНХАУ-д нэлээдгүй хэмжээгээр буурчээ. Харин тус улсын “Android” үйлдлийн системтэй дотоодын гар утас үйлдвэрлэгчдийн хувьд энэ нь зах зээлээ идэвхжүүлэх томоохон боломж болж байгаа аж.

“Huawei Technologies”-ийн “Mate 60 Pro” загварын гар утас БНХАУ-ын зах зээлд амжилт үзүүлсний дараа “Xiaomi 14” загвар аравдугаар сарын эцсээр нээлтээ хийснээсээ хойш нэг сая гаруй захиалга хүлээн авчээ.

Эх сурвалж: BloombergTV


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.