Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компанийн хэд нь гишүүдийнх вэ?!
Жилийн өмнө “...Нүүрсний хулгай” дөнгөж дэлгэгдэж эхэлж байв. Үнэн, худал нь тогтоогдоогүй ч асар өндөр мөнгөн дүн яригддаг. Хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “...Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” зэрэг таван чиглэлээр шалгаж эхэлсэн. Мөн жил шахмын өмнө “...Улс төрийн нөлөө бүхий 17 хүн нүүрсний хэрэгтэй холбоотой” гээд нэр усыг нь зарласан. Эдний зарим нь нүүртэй холбоогүй болох нь тогтоогдсон. Гэхдээ дээрх “таван чиглэл”-ээр олон улстөрч, улс төрд нөлөө бүхий хүмүүс нэмэгдээд шалгуулж байгаа юм. Тэгвэл тэдэн дээр уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард байдаг улс төрд нөлөө бүхий этгээдүүд нэмэгдэх бололтой. Ер нь бол Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компани бий. 60 орчим нь Хятадын хөрөнгө оруулалт бүхий компани байгаа бол 40 гаруй нь хятад захиралтай юм байна. Тэдний нэлээн хэдийг УИХ-ын гишүүд эзэмшдэг. Тэд нүүрс тээвэрлэдэг компаниудаа хэд дамжин эзэмшиж ашиг олдог. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн “дам” эзэмшдэг нүүрс ачиж буулгах талбайн талаарх ноцтой асуудлууд ч нүүрсний хулгайн бүлэг хэрэгт хамааран ил болж мэдэхээр байна. “...Тэд ачиж буулгах талбайгаас маш их ашиг олдог. Орлогоо нуун дарагдуулдаг. Илэрсэн орлогодоо маш бага татвар төлдөг” гээд асуудлууд урсах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.56] 2023-11-19 10:37:06
Нямдоржийн нэр л лав арваад жилийн өмнө яригддаг байсан хэдэн зуун машин явуулдаг гэсэн мэдээллүүд хэсэгтээ л явагдсан юм. Одоо цахим мэдээллийн яамтай болсон болохоор баримтуудыг цахимжуулж баримтжуулах ажиллагааг нягт бөгөөд шуларгаар хийх хэрэгтэй. Нэг хоёр жилээс тэртээ тэргүй хиймэл оюун ухаан энэ бүгдийг чинь илрүүлдэг болно. Зоригийн хэргийг ч хулгайчуудын хэргийг ч илрүүлдэг систем ажиллаж эхэлсэн байна
Зочин [66.181.161.100] 2023-11-19 06:12:57
мэнгэт нямдорж гээд л явж өгнө дөө
Зочин [66.181.191.100] 2023-11-18 12:06:11
Цагаан толгойн А-аас эхлээд Я хүртэл хөвөрч өгнө дөө
Зочин [66.181.186.190] 2023-11-18 00:48:36
Ккк нэг ч нэр хэлсэнгүй
Зочин [66.181.181.23] 2023-11-17 22:54:14
Тодорхой, тоотой, нэр устай мэдээ нийтлээч ээ!
Зочин [202.9.46.104] 2023-11-17 13:19:11
Тавантолгойгоос ачааны машинаар нүүрс тээвэрлэж урагшаа хятад руу зарах нь ашигтай юу?