Монгол иргэд хятадын хил дээр сум тээвэрлэж яваад саатуулагджээ
Монгол Улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байгаа аж .
Тиймээс БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо иргэд ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Хууль:
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 3-аас дээш жилийн ял оноодог.
Сэтгэгдэл
хүннү [103.161.242.107] 2023-11-17 18:13:55
“Ачаа тээшээ сайтар шалга” гэдэг ямар учиртай юм. Ачаанд өөр хүн нууцаар сум хийдэг гэсэн үг үү? Наад хүмүүс чинь өөрснөө өндөр ашиг олох гэж санаатай сум зөөгөөд байгаа юм биш үү? 1 хайрцаг нь 150 мянгаар зардаг сумыг 500 мянгаар зардаг хүмүүс. Ченжүүдийн санаатай үйлдэл.