Бригадын генерал Б.Ууганбаяр: Монгол оронд тохиолдсон гай зовлонг ард түмэн, бид л нуруундаа үүрч, даван туулна
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Өмнө нь хоёулаа энэ сэдвээр ярилцаж байсан. Мөн таны илтгэлийг нийтэлж байсан. Уншигчдад сануулах үүднээс үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх гэж юуг хэлж байгаа талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхын талаар ярихаасаа өмнө дараах асуудлыг эхлээд хөндье. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан байгалийн онц аюултай үзэгдэл ихээр тохиолдох боллоо. Зөвхөн 2023 оны байгалийн аюулт үзэгдлийг дурдвал дэлхийн улс орнуудад газар хөдлөлт, гал түймэр, үер, хэт халалт, салхи шуурга, аадар бороо, их хэмжээний цас орох явдал тохиолдлоо. Мэргэжлийн хүний хувьд дээрх тохиолдлыг аюул гэж авч үздэг. Аюул нь зүгээр байгалийн үзэгдэл төдийгөөр өнгөрөх биш, асар их хор хөнөөлийг дагуулдаг болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк болон Сир улсад тохиолдсон газар хөдлөлтөөр 59259 хүн нас барсан, үүнээс Турк улсад 50783, Сир улсад 8476 хүн амь эрсдэж, Турк улс 148.8 тэрбум америк долларын хохирол амсаж, 107204 хүн гэмтэж, 4 сая барилга нэрвэгдэж, 345000 орон сууц сүйрсэн.
Яагаад энэ тоог дурдах болов гэвэл байгалийн гамшгийн хор хөнөөл асар хүчтэй болсныг илэрхийлж байгаа юм. Байгалийн гамшгийн хор хөнөөлийг улс орон бүр хөгжлийн ялгаанаас хамаарч даван туулж байна. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхтай, иргэд нь хариуцлагатай, эх оронч улс орон богино хугацаанд хор хөнөөлийг арилгаж, сургамж авч, эрсдэлийг бууруулж, хөгжил дэвшилд тэмүүлж байна. Гэтэл манай улсад ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт тохиолдвол яах вэ. Бидний нийгэм, эдийн засгийн хүчин чадавх ямар билээ. Дэд бүтэц нь ямар билээ. Ийм хүчтэй аюулын өмнө улс үндэстнээрээ сүйдэж, өвдөг сөхөрч, тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрэх үү. Энэ асуултын хариулт бол том аюулын эсрэг зогсох үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхтай байх явдал юм. Ерөнхийдөө англи хэлний “Resilince” гэдэг үгнээс гаралтай даван туулах, уян хатан байдал, чадавх гэсэн утгатай юм. Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бол байгалийн асар хүчтэй аюулыг удаан хугацаанд сөрөн тэсвэрлэж, даван туулах дотоод нөөц, хүч хэрэгсэл, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаглал, эх оронч үзэл, ард түмний соёл, хариуцлага, улс үндэстний эв нэгдэл, хүсэл эрмэлзлэл, хариу үзүүлэх чадварыг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.
-Монголчууд хэр сөрөн тэсвэрлэх чадвартай ард түмэн бэ?
-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бол өргөн цар хүрээтэй асуудал. Гэтэл та үүнээс хүнтэй холбоотой асуудлыг салгаж асууж байна. Сүүлийн жилүүдэд монгол хүний сөрөн тэсвэрлэх чадавх суларсан. Ер нь сөрөн тэсвэрлэх чадавх бол хүний мөс чанарыг илэрхийлж байгаа юм. Нийгмээрээ олон нийтийн сүлжээнд гэр бүлийн салалтаар талцан хуваагдан маргалдаж байгаа улс үндэстэн манайхаас өөр байна уу. Би л болж байвал улс үндэстэн сүйрэх нь хамаагүй гэж амьдарч буй хүмүүсийг яах вэ. Үндэсний үзлээ гээж гишгэлж байгаа ирээдүйг яах вэ, хүнд нөхцөл тохиолдоход хаяад алга болчихыг яах вэ, насны ялгаагаар нь ялгаварлан гадуурхаж байгааг яах вэ, хөдөлмөрөөс зугтаж хөнгөн амьдрал хөөхийг яах вэ, залхуурал туйлдаа хүрснийг яах вэ, хүний амь нас үнэ цэнэгүй болсныг яах вэ, хулгай, гэмт хэргийг яах вэ, хөөсөрсөн амьдралыг яах вэ, ийм ард түмэн улс оронд зовлон бэрхшээл тохиолдоход тэмцэж чадах уу, Монгол оронд тохиолдсон гай зовлонг ард түмэн, бид л нуруундаа үүрч, даван туулна. Зовлонгийн гадна үлдэх хүн байхгүй. Бидний өмнөөс зовох өөр ямар ч улс үндэстэн байхгүй. Харин хөдөлмөрлөж, хатуужиж, эх оронч байж, тусгаар тогтнолоо хамгаалж, хөгжилд хүрнэ биз дээ.
-Тэгвэл энэ байдлыг яаж бэхжүүлэх вэ?
-Хүнийг хүн болгохоос эхэлнэ дээ. “Би”-гээс “Бид” гэж амьдрах цаг болсон. Нүдэнд харагдаж байгаагаас нүдэнд харагдахгүй үндсээс нь өөрчлөх хэрэгтэй.
Насанд хүрсэн нь дүүрч, хүүхэд багачуудаас эхэлье.
-Өнгөрсөн зуны үер, саяхан орсон цас манай орны сөрөн тэсвэрлэх чадавх хэр байгааг харуулав?
-Өнгөрсөн зуны үер бусад улс оронд тохиолдсон шиг үерийн хэмжээнд хүрээгүй. Сулбагар дэд бүтэц, бодлогогүй төлөвлөлт, хариуцлагагүй амьдралаас шалтгаалсан. Үерийн аман дээр амьдарч болохгүй л гэвэл болохгүй. Үерийн далан сувгаа инженерийн тооцооллоор барих ёстой бол түүнийг л дагах. Голын ай савд барилга барих ёсгүй бол барихгүй л байх. Бүх зүйлийг эсрэгээр нь хийсний үр дагавар. Их л олон хүчин зүйлээс хамааралтай. Сургамж авч, эрх биш бодож байгаа бол дахиж ийм байдалд ормооргүй байна. Ер нь өөрийн амь насыг хайрлаж хамгаалах хувь хүний асуудал. Хүний амь наснаас үнэтэй мал гэж юу байх вэ. Хүүхэд малд явуулдаг стандарт хаана байна вэ. Манайд л байна шүү дээ.
-Бусад улс орон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яаж нэгдэж даван туулдаг вэ?
-Энэ асуултын сонгодог жишээ бол Япон улс байна. Саяхан Турк улс руу явж газар хөдлөлт болсон голомтоор орж, сэргээн босголттой танилцлаа. Орон гэргүй болсон хүмүүс контэйнерт амьдарч байна. Хүмүүс 500 мянга гаруй контэйнерт амьдарч байна. Сэргээн босголтод хөрөнгө санхүүгийн хүндрэл байх шиг санагдсан. Аргагүй, 11 муж газар хөдлөлтөд өртсөн. Гэхдээ Засгийн газраас нь хөргөгч, телевиз, плитка зэрэг амьдралын хэрэгцээт зүйлийг бэлтгэж өгсөн байсан. Хүний амьдралын нэн шаардлагатай зүйлсээр хангасан байна лээ. Мөргөлийн сүм, сургууль, цэцэрлэг, сэтгэл заслын өрөө гээд бүгдийг бэлтгэсэн.
Нэг зүйл ажиглагдсан. Тэвчээртэй ард түмэн юм болов уу. Ирээдүйдээ итгэлтэй байсан. Эв нэгдэлтэй харагдсан. Хүнд бэрхшээлтэй хэцүү л байх шиг, гэхдээ итгэл нь мэдрэгдсэн. Зовлон үзсэн ард түмэн нэгддэг юм байна гэж бодогдсон. Түүнээс бурууг бусдаас хайгаад хэрэлдээд байгаа зүйл харагдаагүй.
С.ОТГОНБАЯР
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Q1#*#2*20####),2**222##2#22#22,## [202.55.188.113] 2023-11-22 07:01:14
ZZ..~iaqqi11q1.q~1.q~1q.18q11Q
зочин [66.181.188.94] 2023-11-21 18:33:09
Учирч болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг бүрэн дүүрэн хангаж иргэддээ гамшиг ослын үед юу хийх, яах ёстойг нь хэлж зааж сургаач ээ. Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувийг бэлэн байдалд, учирч болзошгүй гамшиг ослыг хохиролгүй, хохирол багатай даван туулахад зориулаач ээ. ИРГЭДЭЭ СУРГААЧ ЭЭ, БЭЛЭН БАЙДЛАА ХАНГААЧ ЭЭ, ГАМШИГТ ОСОЛД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГА ОБЪЁКТ, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ, ЗАМ БАРИАЧ ЭЭ.
Зочин [202.126.89.124] 2023-11-21 14:19:37
2000 онд Сүхбаатар,Дорнод аймагт гарсан малын шүлхий өвчинтэй тэмцэхэд баг болон хамтран ажилласан, мэргэжлийн мэдлэг сайтай, дайчин залуу байсан шүү.
Зочин [66.181.161.95] 2023-11-21 06:28:11
Ах минь дээ, халх гэж цээжээ дэлдсэн, хэрэг дээрээ цаанаасаа өөдлөх сонирхолгүй, сөнөж яваа хоосон тархитай 3 сая маанагт юу ч хэлээд нэмэргүй. Угаасаа өнгөрсөн.
Зочин [203.98.76.249] 2023-11-21 14:04:42
өгөр хужаа өгөр толгой чи эндээс арил
Монгол улс [202.126.88.213] 2023-11-21 01:34:32
Эх орон бол ард түмэн биднй өвөг эцэг эхээс өвлөн ирсэн үнэт эрдэнэ зүйл тул иргэн бүр улс эх орондоо чинь сэтгэлээр хайрлаж хамгаалах ёстой . Монгол улс мандан бадрах болтугай.
Зочин [66.181.181.23] 2023-11-20 20:09:34
Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайн өдөр болгон цэвэрлэдэг байсан юм. Ааш араншинтай монголчууд аа, даварцгаахаа больцгоо!
Зочин [139.5.217.124] 2023-11-20 21:37:24
Зөв юм ярьж байна даг
Зочин [202.21.107.20] 2023-11-20 19:05:21
COVID uyed gadnaas oocher dairch nisej irsen nuhduus 5K nogoon avch bsan l geh yum bilee. Ontsgoinhon ontsgoi bayajsan geed l yriad bsan daa.
Д.Ариунболд [202.9.47.2] 2023-11-20 18:20:44
Энх саран сувилаалаас Корона алдагдвал би хариуцлага хүлээнэ гээд генерал болсон доо.ай хөөрхий...
Хувь хүний бодол [66.181.180.12] 2023-11-20 17:23:06
Ууганбаяр генерал ясны шударга , чанга хатуу хүн шиг харагддаг. Энэ ярилцлагаас харахад яг л үнэнийг хэлсэн байна. Ковидийн үеийн шударга бус байдлыг хараад хэцүү байсан байж магадгүй. Дээшээгээ тэмцвэл шороотой хутгалдахаас цаашгүй юм даа л гэж бодож байсан болов уу гэж хувьдаа дүгнэж бна даа
Зочин [103.212.116.236] 2023-11-20 11:57:34
Короона гэнраал ээлжит попоо хийжийнэ үүү
Зочин [66.181.180.97] 2023-11-20 11:29:14
Амьдрал дотор, гал, ус, байгалийн гамшигийн дотор нь тэмцэж, аварч явсан хүний үнэ цэнтэй, бас сургамжтай үг байна даа.
зочин [66.181.184.9] 2023-11-20 11:07:18
Хариуцлагатай ажлыг хийнэ гэж үүрэг хүлээж байгаа нь үнэн. Тиймээс Хурд. хөдөлгөөн чухал байна. Ядаж нийслэл аймгуудыг хаана гал гарах бол гэдгийг хянах ажиглалтын систем 24 цагаар ажлуул. Танай байрлалаас 2 км газарт гал гарч 7 хүний амь эрсдэж байхад мэдэхгүй хожигдож байна. Цас зуд болоход туулах чадвартай техник.сүүлийн үеийн мэдрэгчээр.сансараас ажиглаж болно. Аврагчаасаа олон дарганцаруудтай байгаа нь бүтцийн өөрчлөлт шаардаж байна. Тэдэн хүн аварсан гэсэн механик тоогоор ажлаа бүү дүгнэ. Яаж урьдчилан сэргийлэв гэдгийг байнга тайлагнаж бай. Цалин урамшуулалыг тэргүүн эгнээний хүмүүст нэм.