Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоход талуудын оролцоог хангана
Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн БОАЖГ, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Эко клубийн сурагчид, Хөвсгөл аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, нутгийн иргэд хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, нэг бодлого, нэг төлөвлөлт дор хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэв
-Аялал жуулчлалыг стандартын дагуу хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орлогыг нэмэгдүүлэх, нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд байгаль хамгааллын үүрэг хариуцлагыг сайжруулах;
-Хөрөнгө оруулагч татах, нутгийн иргэн бүр тодорхой хэмжээнд аялал жуулчлалын салбараас орлого олдог байх, нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, тогооч, хөтөч, менежер, үйлчлэгч, жолооч, зөөгч зэрэг мэргэшсэн боловсон хүчин бэлдэх;
-Хариуцлагатай, чанартай аялал жуулчлалын шинэ стандартыг тогтоох, үүнд аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй байх;
-Хөвсгөл нуурын байгалийн сүр жавхлан, биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, онгон дагшин байдлыг үнэлэх, хадгалах шаардлагатай ба жуулчдын хөлд талхлагдахаас хамгаалах, тусгай хамгаалалтын хураамжийн төлбөрийг уг асуудалд зарцуулдаг системийг бий болгох асуудалд санал нэгдэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
түнэл [172.58.165.117] 2023-11-20 10:41:04
мөрөнгийг газар нутаг иргэдийн өмчлөх 0.7 га газрын наймаа түнэл суманд засаг даргаар 8 жил ажилласан мягмарнаран түүний үел батням хүргэн дүү кадастрын хэмээх ариунбаатар нарын хуйвалдаан авлига хээл хахуультай шууд холбоотой. батням нь аймгийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн хорооныхонд авлига өгсөн нь баригдаж төрийн албан хаагч нарыг халуулж байсан ... гэмт хэргүүд нь баримттай ... үргэлжлэл бий