Монгол, Канадын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар энэ сарын 20-22-нд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд өргөжин дэвжиж, ардчилал, хуулийн засаглал, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлд тулгуурлан Өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд амжилттай урагшилж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр хэрэгжиж байгааг онцолж, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогод “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлэг болохыг Гадаад харилцааны сайдын Б.Батцэцэг тэмдэглэв.
Өнгөрсөн хугацаанд хоёр улсын улс төр, аюулгүй байдлын яриа хэлцээ өргөжиж, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхийн зэрэгцээ байгалийн нөөцийн тогтвортой удирдлага, төрийн албаны шинэчлэл, сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирснийг сайд нар харилцан тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгаад хоёр улсын хөгжил цэцэглэл, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг цаашид хангахын тулд Монгол-Канадын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Гадаад хэргийн сайд М.Жоли Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Канад Улсын үзэл санаа нэгтэй, ардчилсан түнш орон болохыг дурдаад, эмэгтэйчүүдийн манлайлал, феминист гадаад бодлогыг урагшлуулахын төлөө Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гаргаж буй санал санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Сайд нар ирэх онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын хамтыг ажиллагааг өргөжүүлж, ногоон эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, цөлжилттэй тэмцэх, хөдөө аж ахуй, агро-хүнс, цахим шилжилт болон боловсролын салбарт, тэр дундаа англи хэлний багш нарыг бэлтгэх чиглэлд түлхүү хамтран ажиллахаар тохиров.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, агаарын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой санал тавихын зэрэгцээ хоёр тал бүс нутаг, олон улсын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцээний дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргав.
Сэтгэгдэл
dwzsqhprrq [45.94.31.180] 2024-11-07 09:39:24
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
jwkcutkqes [45.94.31.180] 2024-11-07 09:39:22
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
АНУ Чикаго [172.58.164.27] 2023-11-22 08:44:48
МАН ын том даргын нуа гэгдэх авгай Чикаго хотод консулаар ирчээд ану д амьдардаг монгол хэдэн нөхдүүдтэй сэм хуйвалдаж төрийн дэмжлэгтэй төрөөс мөнгийг нь гаргахаар том хаус байр худалдан авах боллоо. нэг суганы үсд тансаг албан тушаал өгч төрийн зардал мөнгөөр гэр бүлээр нь тансаглуулаал унаа байр хоол хүнс ... , дээрээс нь тэр авгай төрийн мөнгёөр тансаглаад бж болох уу
zochin [203.23.49.64] 2023-11-22 08:02:53
hulgaich abgai
Зочин [66.181.181.23] 2023-11-21 19:22:14
Энэ хүүхнээс Оюу Толгойгоо нэхээч ээ!
Баяр [66.181.188.56] 2023-11-21 17:13:30
Наад глобал асуудал ярьж өвчигнөж байхаар УБ т Канадын консулыг ажиллуулаач. Виз авах гэж ямар их хүнд сурталтай гэж бодно.
Зочин [202.9.46.255] 2023-11-22 11:40:34
Барууны орнууд хууль бус дүрвэгсэд цагаачдыг хүлээн авдаг хэрнээ консулын газрууд нь цагаачлалын виз мэдүүлсэн хүмүүст хүнд суртал гаргаж байгаа нь цаанаа нууц бодлого явуулж байгаа юм.