“АГААРЫН БОХИРДОЛ АЛЛАГАД ТООЦОГДОНО…” ГЭВ ҮҮ?

Aдмин / Улстөр

“Улаанбаатарын иргэд агаарын бохирдол буурсан гэж баярлах нь үхлээ алга ташиж угтсантай ялгаагүй. Хятадууд ч тоож авахгүй байгаа МCS буюу Энержи ресурсийн баяжуулан угаасан нүүрсний нуль хортой хаягдлыг шахмал түлшний үндсэн түүхий эд болгож ашиглахаар ямар олигтой байхав. Үнэн хэрэгтээ тэд хаягдал асгасан нүүрс олборлох талбайгаа суллахдаа буянт эзний дүр үзүүлж байна. Гор нь тун удахгүй ээ. Нийслэлд өвлийн цагт юу ч түлсэн утаа дийлдэхгүй . Дахин дахин хэлэхэд зүгээр л байгалийн хүчээр буюу Чингэлтэй,Баянзүрх, Богд уулыг асар том сэтэлж агаар салхины урсгалыг чөлөөлөх хэрэгтэй.”

Энэ бол 2021 оны 12 сард иргэний фейсбүүктээ бичсэн нийтлэл. Харин яг энэ үеэр эрх баригч нарын зүгээс нүүрсний утаа 50 хувь буурлаа хэмээн шоудсаар сонгуулийн ялалт авсан баяр хөөр нь дарагдаагүй байсан.

Харин өдгөө агаарын бохирдлоос үүдэн нялх балчир үрс уушгины өвчнөөр хорвоог орхиж, хорт хавдрын хэмжээнд хүрсэн тахлаас ч аюултай орчин нөхцөлд Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байхад ҮАБЗ нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлсээр байх уу?

Дэлхийн хамгийн их утаатай хотын жагсаалтыг БНХАУ-ын Ухань хот тэргүүлж байгаа бол, Бангладеш улсын Дакка хот хоёрдугаарт, Энэтхэгийн Дели хот гуравдугаарт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дөрөвт багтаж байна. Өөрөөр хэлбэл хүн амьдрах бололцоогүй хортой, нэн аюултай нөхцөл байдлыг манай улс ийнхүү хошуучилж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [103.212.118.216] 2023-12-03 21:40:54

Гэр хороололийн утаанаас гадна УБ-т явж байгаа олон мянган автомашин бусад түлшээр хөдөлдөг бүх тээвэрийн хэрэгсэлийн яндангаас гарч байгаа хорт утаа аймшигтай их байна. Байрны гадна зогсоолд байгаа бүх машин зогсоол дээрээ халааж байна гээд асаалттай мөн шөнө дунд бас халааж бна өглөө бас халааж бна нагаартуулаж үхлээ цонхоор хоолой хорсогосон утаа амьсгалахын аргагүй болтол утах юмаа яана даа яаж энэ асуудалыг цэгцлэх юм бээ

Зочин [66.181.185.142] 2023-12-03 17:52:45

Гэр хороололыг хотоос гаргах хэрэгтэй. Цахилгаан хангамж, цэцэрлэг сургууль , дэлгүүр хоршоо, өрхийн эмнэлэг бүгдийг нь бүрдүүлж өгөх. Нийслэлээ нийслэл шиг, гэр хороололоо гэр хороолол шиг байлгах хэрэгтэй. Хөдөөнөөс ирж бгаа гэртэй айлуудын нүүдлийг зогсоох. Яндан, нүхэн жорлон нэмэхгүй байх,

Зочин [172.59.189.235] 2023-12-02 03:26:12

Gal tulj bui humuusiig hotoos nuulgeh ali esbel gal tulehiig horij arga hemje ab shahmal tulshee boli

Зочин [94.241.164.104] 2023-12-01 23:31:50

Хөдөөнөөс шилжин нүүлгэх ажиллагаагаа зогсоо. Сонгино-хайрхан дүүрэг, Баян-хошуу, Амгалан, Тeleвиз,Гандан,7-н буудал гээд дандаа хөпөөнийнхөн буучихсан аймаар хороололууд гэрэлтүүлэг гэж нэг ч байхгүй. Хэддүгээр зуун, ,хэдэн онд амьдраад байгаа нь бэ? Монголчуудаа.

Зочин [59.153.113.36] 2023-12-02 13:27:35

тиймшүү 2004 оны сонгуулиар хотруу шилжин ирэгсдийг үнэгүй оруулж ирээд яандан нүхэн жорлон утаа нэмэгдсэндээ

Зочин [66.181.190.70] 2023-12-01 14:38:58

Нүүрс Монголын экспорт учраас битгий нүүрсийг муулж бай. Монгол улс нүүрсний ачаар цахилгаан эрчим хүчний хараат бус байна. Монголчууд бүх юмаа гадаадаас импортолдог учраас экспортоос олсон гадаад валют маш үнэ цэнэтэй юм.

irgen [202.9.40.116] 2023-12-01 13:57:24

Arai heterhii bna.Hezeech iim unertei.ih utaatai bgaagui.MAN bol buren utgaar n duusgaj bn.JDU.Kontsess.HB.BZS.Busad buh samguud.Nuursnii ih naydiin hereg.Gaaliin Asralr n gadaadad jargaj bga.Kovidiin munge neg yltan bolson hungui saaral ordond.Enhbayr soliot n Enereetei l zuuralsaad.Busad buh saituud MAN.ZG shuumjilseng ustgaad ug helj bolohoo blaa.Eagli sait bolioroi.Jargalmaa gj t1 shuumjlel niitluuleerei

Зочин [202.126.90.79] 2023-12-01 12:39:43

Алтанхуяг ерөнхий сайд байхдаа агаарын бохирдол бууруулахтөслийн бүх мөнгийг төрсөн охин, хүргэн Дэнзэнтэйгээ аваад идчихсэн шүүдээ түүнээс хойш нийслэлчүүд ҮХЛИЙН ГАЦААНД БАЙГАА ШҮҮ АЛТАНХУЯГААС ЭРҮҮЛ МЭНД ЭРҮҮЛ. УУШИГАА НЭХИЙ НЭХИЙ НЭХИЙ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ

Зочин [202.9.46.237] 2023-12-01 12:29:15

Уушигны хорт хавдрын эмнэлэг, эмчийн хэрэгцээ их болно.

Цөвүүн цаг ирж байнадаа [103.57.93.47] 2023-12-01 11:28:48

Хэдэн жилийн дараа улсад хэрэгтэй хэдэн орк, мөн баячууд нь Хархоринлуу нүүчихнэ. Бусад нь хувь заяаны эрхээр хотдоо үлдэж, хотынхоо утаанд угаартаж, хавдар, уушигны хатгаагаар өвчлөн үхэж, Хархориныхоо хэдийг "сайнаар дурсан" ерөөлөө урсгах байхдаа. Кх!

Зочин [202.9.46.102] 2023-12-01 10:13:46

Хэдэн жилийн дараа хотын оркууд бөөнөөрөө хорт хавдраар үхнэ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.