Прокурорт буцаасан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичжээ

Aдмин / Хууль

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаасан.

Тэгвэл тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичсэн байна.

Тодруулбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.

Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл

зочин [43.228.129.40] 2023-12-03 17:28:23

дарга хийж байсан хүн идсэн л байгаа

Зочин [202.179.27.212] 2023-12-03 17:14:22

Эхнэр хүүхэд нь Англид тансаг амьдардаг. Хүүхэд нь үнэтэй дунд сургуульд сурдаг. Энэ бузрыг сайн шалга. Их юм гарна шүү

Зочин [66.181.160.80] 2023-12-03 15:39:37

Тэр үед хамт ажиллаж байсан нэг эмч нь гавъяат болж ,энэ эмч шийтгэгдэх гээд мөнч хэцүү хорвоо юмаа.

Балжир [139.5.217.69] 2023-12-03 13:43:33

Луухаан юм биш үү

Ахмад настан Ч.Чулуунбаатар.. [202.21.107.49] 2023-12-03 09:06:35

Д.Нямхүү маш их ажилсаг...хүнд тусархуу.. ялангуяа өвдөж зовсон хүмүүст туслах нь сайн.. Дээшээ ДОЛИГНОХГҮЙ ЖИНХЭНЭ сайн эмч хүн...Монголд ДОХ...КОРОНо. Гар ХӨЛ .Амны өвчин ..зэрэг өвчний тохиолдлуудыг АНХ ..ОНОШЛОХОД өөрөө оролцож гардан хийж ...илрүүлсэн ...гавъяатай эмч хүн шүү..... ТҮҮХ болж ...үлдээсэн ..хийсэн юмтай бэлтгэгдсэн...МЭРГЭШСЭН хүний их эмч . халдвартын нарийн мэргэжлийн эмч хүн ..Дэлхийн эрүүл мэндийн байгууллага . бүсийн хороотой сайн хамтарч ажилласан эмч шүү... ДЭМБ суурин төлөөлөгчийн газрын архивт Нямхүүгийн хийж бүтээсэн ажлын ТАЙЛАН нь тодорхой бөгөөд шалгагдсан..АУДИТ хийгдсэн л баталгаажсан ажлууд гардан хийсэн ..ҮНЭН нь энэ дээ

Зочин [118.79.106.38] 2023-12-04 05:59:54

unen

Д.САРАНГЭРЭЛ [139.5.219.13] 2023-12-02 18:25:27

НЯМХҮҮ ГЭМГҮЙ , ГЭНЭН ЦАЙЛГАН , ШУНАЛГҮЙ ЭНЭ ТӨРИЙН ХААН ЭЦЭГ МЭТ АРИУХАН ХҮН !

Зочин [139.5.216.225] 2023-12-02 16:07:19

Аль ковид эхэлсэн 2019 2020 оны хэргийг өдий хүртэл шийдчихдгүй хаашаа шүүх вэ ойлгохгүй юм


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.