БНХАУ хиймэл дагуулын интернэтийн сүлжээ ажиллагаанд оруулна

Aдмин / Технологи

БНХАУ АНУ-ын “Спэйс Икс” компанийн “Старлинк”-тэй өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэх чадамжтай харилцаа холбооны хиймэл дагуулын сүлжээ ажиллагаанд оруулж байгаагаа зарлалаа.

Дэлхийн орчмын тойрог замын өндөр цэгт байрлах энэ сүлжээний анхан шатны тохиргоог хийж дууссан гэж Бээжинд төвтэй Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпораци мэдээлснийг “Синхуа” уламжилсан байна.

“Саут чайна морнинг пост”-д мэдээлснээс үзвэл, Хятадын энэ сүлжээ нь Элон Маскийн нам тойрог замд байрлалтай хиймэл дагуулуудыг бодвол хавьгүй өргөн хүрээг хамрах учир цөөн хиймэл дагуулын хүчээр ажиллах боломжтой байна.

Нисэхийн болоод усан замын навигацаас авахуулаад яаралтай тусламж, эрчим хүч гээд маш олон салбар хүрээнд ашиглах боломжтой байх болно гэж мэдээлж байна.

Энэ сүлжээ нь ChinaSat-16, 19, 26 гэсэн өндөр хүчин чадалтай хиймэл дагуулуудаас бүрддэг.

Сүлжээний оператор компанийн мэдээлж байгаагаар, эдгээр хиймэл дагуул Хятадын нутгаас гадна Орос, Зүүн Өмнөд Ази, Монгол, Энэтхэг, Энэтхэгийн болон Номхон далайн район гээд “Нэг бүс ба Нэг зам” санаачилгад хамрагддаг нутаг дэвсгэрийн асар өргөн нутаг дэвсгэрийг хамарч, Бээжингийн Ази, Африк, Европын холбоо харилцаа, холбооны дэд бүтцийг хөгжүүлэх стратеги зорилтыг хангахад дөхөм үзүүлэхийг Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Мөн 2025 он гэхэд Хятадын дамжуулах өндөр чадамжтай хиймэл дагуулуудын нийт хүчин чадал 500Гбит/с-аас давна гэж мэдээлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.236] 2023-12-03 16:10:58

Яамай даа хямд интэрнэ тэй болмоор байна Мобисом дата олон жил хямдарсангүй

anhaarchgaa????????????? [31.32.212.183] 2023-12-03 00:46:45

ene internet gedeg chini baingiin hyanalttai bolobsrol bis suu!!!genet l ene delhiid garch baigaa sig dain tylaanii yed yag yas yuman deer ted yntraagaad hyanaltaa zogsooh baih suu!!!yynd oron nytagtaa hyanalttai baij internetees eereer herhen baih aa,emne ni sydalsan ylas oron ireedyid saijrana gej harj baigaa??????????????????????????

Зочин [118.79.106.38] 2023-12-04 05:55:04

unen

Зочин [66.181.186.223] 2023-12-02 20:35:29

Тэдэнтэй гэрээ хийгээд байгалийн гамшигийн үед төөрсөн, цас, шавар, эвдэрч, бензин нь дууссанаас суусан хүн ардтайгаа холбоо барьж, тэднийг аварч болохгүй юу.

зочин [202.9.46.199] 2023-12-02 18:59:19

зосу байбал болно шүү хай

Зочин [202.9.46.126] 2023-12-02 13:55:27

Хятад улс дэлхийн хамгийн өндөр хурдны секундад уншдаг интернэтийг ашиглаж байна. Монгол бас хамгийн өндөр хурдны секундэд уншдаг интернет ашигладаг болмоор байна.

Зочин [118.79.106.38] 2023-12-04 05:55:39

olon.jil bolj bna daa


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.