АСУУДАЛ СЭТГҮҮЛЧИД ҮҮ? УЛС ТӨРЧДӨД ҮҮ?

Aдмин / Улстөр

Зариг.мн сайтын эрхлэгч Нарангийн Өнөрцэцэгийг 2023 оны 12-р сарын 4-ний шөнө 22 цаг өнгөрч байхад цагдаа нар баривчилсан ба удалгүй хорих 461-р анги руу ачлаа. Энэ үйл явдалд хэвлэл мэдээллийн салбарын олон төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэн мэргэжлийнхээ хүрээнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс шууд дамжуулж, мэдээ сурвалжилга бэлтгэн олон нийтийн цахим сүлжээн дэх өөрсдийн сувгуудаар иргэдэд мэдээлж байна. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхэлсэн уг асуудлаар иргэдийн байр суурь өөр өөр байна. Цэргийн ангиудад гардаг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг ил тод мэдээлэн түүгээр ч үл барам тал талын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж нийгмийн халуун сэдвүүдийн нэг энхийн цагт эр цэрэг амиа алддаг асуудлыг хөндсөнөөрөө явцуу ашгийн төлөөх эрх мэдэлтнүүдийн зуултад өртөж, эрх чөлөөгөө хасуулахад хүрэв үү? гэх хүмүүс нэлээдгүй байгаа ч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлзүйн салбарт буруу үлгэр дуурайлал үзүүлэн, аливаа асуудалд хэт их мэдэгчийн дүрд хувиран эрүүл, шударга, нээлттэй, ил тодоор, тэнцвэртэй мэдээлэх үүргээ умартсан уу? гэсэн агуулга, хандлага ч ажиглагдаж байна.

Харин түүний буруутгагдаад буй асуудлын талаар шүүхээс мэдээлэхдээ “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 2023/ЦШЗ/1829 дугаар ерөнхий шүүгчийн захирамж...Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Н.Өнөрцэцэгийг мөрдөгч нараас 21 удаа утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй учраас прокуророос мэдэгдэх хуудсаар нийт 6 удаа дуудахад гуравт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хуульд заасан яллагдагчийн хүлээсэн үүргийн зөрчилд хамаарах тул прокурорын цагдан хориулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв....” Өөрөөр хэлбэл иргэн Н.Өнөрцэцэг өөрийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан хууль зөрчсөн үйлдэлд буруутган шалгах үндэслэлийн дагуу шүүхэд олон удаа дуудахад очилгүй албаар саад учруулсан учраас цагдан хорьж байгаа гэж ойлгогдож байна.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Ийм хурдан хугацаанд 1 хүнийг нэлээд олон үйл баримтаар зэрэг яллагдагчаар татан цагдан хорьж байсан тохиолдол их ховор.Шүүх шаардлагагүй гэж үзсэн ч Зариг.мн сайтыг хааж, өнөөдөр дахин прокурорын хүсэлтээр хуралдаад Н.Өнөрцэцэгийн хорьчихлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар аливаа шийтгэлийг давхардуулан авч болдоггүй. Чингэлтэй дүүргийн шүүхээс Н.Өнөрцэцэгт авагдсан хилийн хориг тавьсан шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа. Гэтэл хилийн хоригийг өөрчлөөд, цагдан хорих болгочхож байгаа юм. Чингэлтэй дүүргийн шүүгч өөрийн эрх хэмжээнд шийдвэрээ гаргасан бол түүнийг өөрчлөх эрх нь Чингэлтэй дээр юм уу, Сонгинохайрхан дээр юм уу. Н.Өнөрцэцэг яллагдагчаар татсан тогтоолтой танилцан гарын үсэг зураагүй байна. Танилцуулсан гэдгийг камерын бичлэг болон бусад зүйлээр баталгаажуулсан.

Яллагдагчаар татаагүй байна гээд баасан гарагт хориогүй. Сая танилцуулсан гэж үзээд хорилоо.

Харин энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэг: “Ойлгох юм алга!!!! Процессын баахан алдаан дунд юу гээч балай юм хийцгээгээд байгааг нь үнэндээ ойлгосонгүй ….

*Яг шүүгчийн захирамж байсан уу. Шүүгчийн захирамжгүйгээр хэнийг ч хорих эрхгүй.

*Нуугаад үзүүлэхгүй байсан учраас захирамж байхгүй гэж харахаас өөр арга байхгүй байв.

*Торгох ялтай зүйл анги дээр + цагдан хорих шийдвэр гэж ямар бантан болоод байна вэ.

* Захиалгаар захирамж гаргасан шүүгч хэн бэ.

Сэтгүүлчдэд шаазгайг шонд өлгөж харуулах гэж байгаа юм.

Сэтгүүлчдийг айлгаж ичээх зохиомж юм.”

Эндээс хэд хэдэн эргэлзээ төрүүлсэн асуултууд урган гарч байна

  1. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутган баривчлахад хүргэсэн СХД-ийн анхан шатны шүүхээс авагдсан арга хэмжээнд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах…” гэсэн үг өгүүлбэр орсон мөртлөө 2023 оны 12 сарын 1-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан буюу мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад саад учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй байна…” гэжээ. Өмгөөлөгчийн үзсэнчлэн Чингэлтэй ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн аль нь үнэн зөв шийдвэр гаргаад байгаад эргэлзэхээс өөр аргагүй юм.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэл:ХЭҮК-т сүүлийн таван жилийн байдлаар нийт 4165 гомдол ирснээс халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд 722, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол иржээ. Шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд нийт 834 гомдол ирснээс хилс хэрэгт холбогдсон тухай 328, нотлох баримт шалгуулах асуудлаар 55, шүүхэд гомдол гаргах талаар 102, хууль зүйн туслалцаа авах 297, хохирол нөхөн төлүүлэх 52 гомдол тус тус иржээ.

Иймд шүүх байгууллагын чадамжгүй, хариуцлагагүй байдал нь цаашид Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэнд хууль бусаар халдах явдал гарсаар байх уу? гэх эргэлзээг төрүүлж байна. ХЭҮК-ын судалгаанд хамрагдсан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 864 сэжигтний 178 нь 24 цаг, 429 буюу 49.6 хувь 48 цаг хүртэл, 160 буюу 18.5 хувь нь 48 цагаас хэтэрсэн бол 97 буюу 11.2 хувьд баривчилсан хугацааг мөрдөгчийн тогтоолд тусгаагүй байна. Хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн хүнийг саатуулах нь хууль бус, дур мэдэн саатуулах үйлдэл, хүний эрхийн зөрчил юм.

Мөн олон нийтийн цахим сүлжээн дэх сэтгэл зүйн уур амьсгалд хөтлөгдөн шийдвэрээ хуйсгануулдаг эрх баригчдын улс төрийн суурь зарчимгүй байдалтай холбоотойгоор ямар нэг ноцтой хууль бус асуудлыг халхавчилж өнгөрөөхөөр сэтгүүлчдийг уг үйлдэлдээ татан оролцуулж ээлжит жүжиг тоглож байгаа бол энэ нь улс үндэстний эсрэг гэмт хэрэгт ч тооцогдохын дээр сэтгүүлчийг шүүхийн шийдвэртэй эсэх нь ч үл мэдэгдэх байдлаар баривчлан хорьдог хүний эрхийн зөрчилтэй, дарангуй нийгмийн харгис шинжийг агуулсан хэлбэрээр гүйцэтгэгдсэн асуудлыг цайруулах буюу шударга бус явдлыг өөхшүүлэн, сэтгүүлчдийг айлгах тактик болж боломгүй тул хуулийн байгууллага нэгдсэн ул суурьтай, тодорхой үндэслэлтэй мэдээлэл өгөх үү?

Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл болон улс төр, бизнесийнхний сүжрэл ихэссэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулалтын 74 хувийг улс төрчид өгдөг гэсэн судалгаа тоон мэдээлэл нь манай улсад улс төрчид нь хэвлэл мэдээллийн салбарыг улс төрчид ухуулга сурталчилгааны хэрэгсэл болгон ашигладаг ба энэ нь эрүүл өрсөлдөөний зарчмаараа явах боломжийг хааж байгаа хэрэг бөгөөд энэхүү тогтолцооны шинжтэй доройтлыг гэтлэх арга зам нь хөрөнгө оруулагч аль нэг этгээд өөрийн ашиг сонирхлоо нийтэд ил тод мэдээлэн, эзэмшлийнхээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг зарлах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбар ч ямар чиглэл, бодлогоор үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа тодорхой болгох шаардлага тулгарчээ. Учир нь нээлттэй, тэнцвэртэй, шударга, ил тод мэдээллээр хангагдах ард түмний үндсэн эрх ашиг бол сэтгүүл зүйн үндэс байдаг ажээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

zochin [193.247.140.104] 2023-12-21 16:32:17

Er ni bol niigemd ymarch shvvltvvr bhgvi, analiz hiigeegvi medeelel tsatsana gedeg uuruu mash tom hori hohirol uchiruulah vildel ym. Mun medeellin tsentswertei baidliig hadgalahgvi heterhii neg taliig barimtalj ajillah ni olon niited hardlaga turvvleh ni zvi ysnii hereg bilee. Etsest ni helehed vneheer buruugvi ymar negen asuudalgvi bol shalguulaad buruugvi gedgee batlaad garaad ir. ter tsagt Ene hvvhen jinhene ard olnii baatar boloh bailgvi dee. vneheer l vnench shudargaar ajillaad LC-300 awch unaad sariin 8 sayiin bairnii tvrees tuluud amidrana gedeg bolomjgvi l met sanagdah ym Zarig.mn surtalchilgaanii zar ywuulj baisan talaar medehgvi l ym bn. Heleed bga haaltiin geree gegch ni bdag bol ard tvmend vnelj barashgvi hohirol uchruulsan bnda

зочин [66.181.189.87] 2023-12-20 11:28:14

Хэвлэл мэдээлэл ард түмний толь сэтгүүлч хүн маш хариуцлагатай үнэн зөв шудрага мэдээллийг олон түмэнд түгээх үүрэгтэй гэтэл мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж буруу мэдээлэл өгдөг шалгаж зөв бурууг шийдэх зөв шүү

иргэн [66.181.185.12] 2023-12-14 20:05:50

худалдагдсан худалч хэвлэл мэдээлэл , сэтгүүлчдийн хар гайгаар энэ хулгайч төр засаг оршин тогтноод байна, ард түмний толгойг эргүүлсэн сэтгүүлчид байгаагүй бол бид жагсаж тэмцээд төрөө цэврэлчих байлаа

иргэн [66.181.185.12] 2023-12-14 04:38:51

худалдагдсан худалч хэвлэл мэдээлэл , сэтгүүлчидийн хар гайгаар энэ хулгайч төр засаг оршин тогтноод байна

Зочин [66.181.190.70] 2023-12-05 16:48:23

Төрийн албан хаагчид АНУ-ын нохдод хэн гэдгээ харуулах цаг ирсэн. Монголчуудад нэг удаа царай өгсний дараа монголчууд давардаг хүмүүс байгаа юм.

Зочин [66.181.178.33] 2023-12-05 21:13:30

Эмэгтэй хүнийг дээрэлхэж болохгүй бусад ажилдаа шуурхай хандаач

Зочин [202.55.188.97] 2023-12-05 13:47:19

Хүүк ажиллагаа

Зочин [66.181.160.2] 2023-12-05 15:54:57

Хорих шаардлага байхгүйл байхгүй юү нүүрсчдээс ер нь хүн суусан юм уу

Зочин [66.181.181.212] 2023-12-05 13:02:39

хамар доорхи хагархайг хааяа чгэсэн хамхих хэрэгтэй байдаг юм ардчилал гэдэг чинь баруун солгойгүй гуядаж буруу зөвгүй бурахыг хэлдэггүй юм раман дотороо жайжигнах хэрэгтэй сэтгүүлч дээ

pppp [66.181.160.117] 2023-12-05 12:48:56

Shou bolgood baih yum zugeer shalguulj boldoggui yum uu ard tumneer uruvduuleh geed tenegtej bna gemt hun glbelzene gej

ЗОЧИН [202.126.90.74] 2023-12-05 11:06:59

ХЭН ХЭНД НЬ БИЙ ХУЙВАЛДСАН ХУЛГАЙЧУУД


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.