15-16 насны хүүхдүүд 60 настай эрэгтэйг зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ.
Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.172] 2023-12-10 13:37:43
Энэ хүүхдүүд яалт ч үгүй орон нутгийн хүүхдүүд бгаа. 1000 хувь. Хөдөөний хүүхдүүдийн хүмүүжил хог болсон бна лээ. Энэ хотруу ингэж дураараа орж ирдэг йг шинэ хотын даргаа нэг шийдвэр гаргаж өолиулна бгаа
Зочин [66.181.160.65] 2023-12-06 19:16:09
Ямар даварсан хүмүүжилгүй новшнууд вэ. Өвөө шигээ аав шигээ хүнийг зодож байдаг. Эрх эрх гэсээр байтал хүүхдүүд хүмүүжилгүй болж байна. Эцэг эхчүүд хүүхдээ хүч хүрэхээ больж байгаа юм байна.
Зочин [103.57.92.174] 2023-12-06 14:53:43
Энэ хүүхдүүдээ хүн болоход анхаарч чадахгүй юм бол хүүхэдтэй болох ямар хэрэгтэй юм эцэг эхэд эцэг эх байх эрхийг нь хасах биш эрх үүргийг нь үүрүүлдэг тогтолцоотой болгоогоочээ дагаж мөрдөхгүй юм бол хуулиар яадын хууль журам чанга байхыг цаанаасаа шаардсан үйл явдалууд араасаа цувраад байгаад хууль хяналтыхан анхааралдаа авна уу.Хүүхэд бүхэн хүсэл мөрөөдөлтэй цагаахан тэдний оюун санааг хордуулж байгаа нь эцэг эх шүү.Хэрэг хийж байгаа хүүхдүүд бол ээж аавын тусгал.
Зочин [202.21.113.42] 2023-12-06 12:12:06
хүний муу муухай сэтгэл түгшээсэн бүхний түрүүнд цагдаа, эмч хоёр л явдаг. Энэ хүмүүс минь бурханаас бидэндээ илгээсэн хамгийн ойрын элч юмдаа. манай цагдаагийн албан хаагчид улам чадваржиж байна, залуужиж байна. бүгдэд нь эрүүл энх, ажлын амжилт хүсье. Та бүгдэдээ баярлаж явдаг шүү.
Иргэн [59.153.113.88] 2023-12-05 22:17:22
Хүүхэдтэй хүн бүр хүүхдээ л яаж ийж зөв хзн болгох хэрэгтэй байна даа
Зочин [202.126.90.70] 2023-12-05 16:50:31
tsagdaa nar mundag.
Zochin [202.55.188.33] 2023-12-05 14:40:13
Uwul iim hereguud zunduu gardag bolloo
Зочин [202.126.88.171] 2023-12-07 19:23:16
uvul yadgin?