ДАРХАН: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь гурав хүртэлх настай байна
Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 98 хүүхэд амьсгалын замын өвчлөл буюу томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь гурав хүртэлх насны хүүхдүүд байна гэдгийг тасгийн их эмч онцолж байна.
Өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх зовуурьтайгаас гадна бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, хатгалгаа болох нь өндөр байгаа аж.
Иймд хүүхдүүд ханиалгах, халуурсан тохиолдолд цэцэрлэг, сургуульд явуулахгүй эмчид үзүүлж гэрт нь байлгах, эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол уулгах, зөвлөгөө мэдээллийг сайтар дагахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл