Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны үнэ 6.7 хувь өсчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.6 хувь, өмнөх оны эцсээс 7.5 хувь, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Зочин [139.5.219.228] 2023-12-09 04:46:03
Сагсуу, худалч, мулгуу, хүн чанаргүй, залуу МАНай дарга нар монголоо сайхан дампууруулж байна даа. Баахан л үнэтэй брендээр гангарсан улс. Ард түмэн чинь сөхөрч байна. Нүглийг нь хорвоо даадаг л байгаа даа.
Загдаа [202.21.111.13] 2023-12-08 13:27:12
Авахаа больчих.Аяндаа үнэ нь буурна....