SpaceX компани 23 хиймэл дагуул хөөргөжээ

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Америкийн SpaceX компани “Starlink” сүлжээний 23 хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас пүрэв гарагт амжилттай хөөргөж, тойрог замд оруулжээ.

Хиймэл дагуулуудыг орон нутгийн цагаар 12:07 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Ийнхүү хөөргөсний дараа “Starlink”-ийн хиймэл дагуулууд байршсан гэдгийг SpaceX батлан мэдээлжээ.

“Starlink” нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийг өндөр хурдны өргөн зурвасын интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. Энэхүү сүлжээ нь одоогийн байдлаар 5100 гаруй хиймэл дагуулаас бүрдэж байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

baatar [202.55.188.100] 2023-12-20 19:58:30

wow

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.