Монголыг, Монголчуудыг заяа нь хаясан бололтой
Ирэх сонгуулийн талаарх энэ өдрийн эргэцүүлэл
Сонгууль бүрийн өмнө л нам болгонд үйл ажиллагааны олон хувилбар гарч ирдэг. Ажиглах, таних хувилбар, бодолцох тооцох хувилбар, болгоомжлох зай барих хувилбар, шууд оролцох хувилбар аз турших хувилбар гэхчилэн ангилж судлах ёстой. Ялангуяа шинэ нөхцөл, байдал үүссэн үед энэ нь гарцаагүй хэрэгтэй. 2024 оны сонгууль яалт ч үгүй л шинэ нөхцөл, байдалд болохнээ. Гишүүдийн тоо шууд 50-иар нэмэгдсэн, эрх барьж ирсэн хоёр намын нэр хүнд ихэд унасан, сонгогчдын итгэл, найдвар бараг л ноль зааж байгаа, өнөөдрийн УИХ-ын гишүүд, сайд нарын дунд нэр бүтэн хүн бараг л үлдсэнгүй, сонгуульд оролцох намын тоо 30 гаруй болчихлоо, намуудын бараг л 80 хувийг сонгогчид мэдэхгүй, дээр нь өнгөрсөн 8 сонгуулийн дараа юм болохлоор сонгогчид тун ч шаггүй хэрсүүжээд байгаа, тараасан эд, мөнгийг нь авчихаад тас өөр хүнд саналаа өгч ч чадна, 30 гаруй нам бүхэн л элдэв арга, заль хэрэглэх нь гарцаагүй, “мэхт мэхэндээ” унах тохиолдол ч гарна, товчоор хэлэхэд юм юм л болох байх... Хар цагаан хоёр ч эвсэж болно. Хар хартайгаа ч эвсэж болно. МАН ба АН хоёр ч эвсэх эрхтэй..
Монголыг, Монголчуудыг заяа нь хаясан бололтой. Уул нь Монголын заяа ихээ! гэцгээдэг дээ...
Төр, засаг, намууд нь эх орноо, ард түмнээ яалт ч үгүй л сайн, сайхнаар аваад явж чаддаг улсууд олон л байх юм. Улс төрчид нь зүй бус аргаар баяжих гэж биш, харин ард олноо өөд нь татах гэж парламентын гишүүд, сайд болдог тэр улс орнууд л жинхэнээрээ заяа ихтэй юм даа. Гэтэл манай улстөрчид яадаг билээ. Хэлэхээс ичмээр, энд тэнд тааралдахаар нүүрлүү нь нулимамаар л санагдах болжээ. Тэд хийсэн хулгай, луйвраараа ичих, гэмших ч сэтгэлгүй байцгаах нь үнэхээрийн жигшилтэй. Бүр эр эмгүй, хөгшин залуугүй бүгд л ичих нүүрэндээ элэг наачихсан мэт жишим ч үгүй царайлцгаах ажээ. Ёс суртахуунаар ингэтлээ доройтно гэж байх уу? Тэд дахиад л нэрээ дэвшүүлж, дахиад л сонгогдож, бас дахиад л идэх, завших гэмт үйлдлүүдээ дахин, давтан хийхээр шийдэцгээж буй бололтой. Өмнөх 33 жилийн доторх муу муухай бүхэн дахиад ч 33 жил, бүр 2100 он хүртэл давтагдаж ч болох юм. Яг л иймэрхүү нөхцөл, тохироо бүрэлдчихээд байна. Ингэхлээр ганц гарц бол тайван замаар, сонгуулийн аргаар том, бүр онцгой том өөрчлөлт хийх л арга үлдээд байна.
Би бүх насаараа нам бус явсан, одоо ч нам бус хүн. Аль нэгэн намыг чухам юуны учир гэдгээ ойлгохгүйгээр улайран дэмжиж, эсвэл гутаан буруутгаж ч байсангүй. Жирийн хүмүүсийн талд, ард түмнийхээ олонхийн нь талд л ямагт зогсож, 50 гаруй жилийн туршид "хөндлөнгийн" гэгдэх өнцөг, байр сууринаас санал хэлж, зөвлөж ирсэн нэгэн. Би хэнд ч хөлслөгдөж, хэний ч гар хөл болж яваагүй. Энэ удаа ч гэсэн ганцхүү улс орноо, жирийн иргэдээ гэж л сэтгэл зовинож, саналаа хэлж байна. Элдвээр хардалгүй уншаад, эргэцүүлж бодоцгоогоорой. Эрх барилцаж ирсэн хоёр намыг харсаар ёстой л "Бухын доодохыг харсаар үнэг турж үхэв" гээч болчихлоо. 33 жилийн туршид тэд “ээлж ээлжээр хооллоцгоож,” дахин давтан бялуу хуваацгааж, зээл, тусламж, бонд, тендер юу л байна бүгдийг нь хоослон авцгааж, бүр тусгай сан байгуулж байгаад ч ханатлаа, хагартлаа идэцгээлээ. Ихэнхи нь тэрбумтан болцгоолоо. Энэ байдлаа болих, засрах нь бүү хэл бүр ч их зальжин, нууц гаршсан, шилдэг аргуудаараа үргэлжлүүлэн идсээр байна. Олон тэрбум, олон их наядын мөнгөн дүнтэй том булхай, луйвар, шахаа, чавчаа, авилга зэрэглээ болон гарч ирээд мөн зэрэглээ мэт замхарсаар л байна. Тэд өөрсөддөө зориулж өршөөлийн хууль батлаад ард түмнээсээ нууцалсан, стратегийн гэгдэх орд газруудыг ч өөрсдийнхөндөө өгчихсөн буюу сорчлон ашиглуулсан бололтой. Энэчлэн тоочоод барагдах ч үгүй, бас гол нь яриад ашиг, тус ч үгүй болчихоод байна... Ийм нөхцөл, байдлыг дахиад 33 жил, бүр 66 жил, тэвчих гэж үү? Гэтэл улс эх орноо өөд нь татъяа, хөгжүүльеэ гэсэн нам цаана нь 33, 34 байгаа шүү дээ! Тэд хоёр томтойгоо нэгдэхгүй байгааг бодоход огт өөр бодол, зорилготой, бүр олзуурхмаар зөв улстөрийн хүчнүүд байж болно доо?
Бүр ядахдаа 50-60 хувь нь зөв хүмүүс, зөв намууд байх учиртай биш гэж үү?
Эдгээр 30 гаруй намын нэг бүрд нь наад зах нь л 10-20 шудрага улстөрчид байх аваас тэдний нийт тоо 300-600 хүн болчихож байна. Тэдэнд найдаад нэг үзвэл яасан юм бэ? МАН ба АН-ыг харж цөхөрсөн, туйлдсан, итгэл бүрэн алдарсан ихэнх сонгогчид, дээр нь нэмээд мөнхүү 33,34 нам нийлэхлээрээ тайван замаар, сонгуулийн аргаар ирээдүйгээ аварч чадах биш үү? 33,34 жижиг нам нэг эвсэл болоод, хөтөлбөр нь тун ч зохистой байх аваас, мөн эвслийн удирдлага нь итгэл хүлээхүйц хүмүүс байх юм бол МАН ба АН-д санал өгдөггүй сонгогчид (нийт сонгогчдын 30 орчим хувь), мөн энэ хоёр намд үл итгэх болсон сонгогчид дээр нь нэмэгдээд бүр томдоо орох хүч болчих боломжтой. 126 суудлын 50-ыг, 60-ыг, бүр 70 суудал ч авах магадлал буй гэж хэлж болно. Жижиг намууд АН-тай эвсэх аваас түүний уруудаж доройтсон нэр хүндэд чирэгдэн хоосон үлдэж болох хувилбар буй, мөн тус тусдаа биеэ дааж сонгуульд оролцох юм бол дээр дурдсан 30 орчим хувийн саналыг дэмий олон хувааж, эцэст нь бүгд хоосон үлдэх хувилбар ч бас байгаа... Эрх барилцаж ирсэн хоёр намаас дайжсан бүх саналыг өөртөө татаж чадахуйц шинэ, том эвсэл гарч ирснээр л өөрчлөлт шинэчлэл хийгдэх боломжтой хэмээн ойлголт бүрэлдсээр л байгаа нь анзаарагдах боллоо.
Монгол орныг, Монголын нийгмийг ийм эгзэг, ээдрээтэй үед чадварлагаар удирдах нь битгий хэл өөрийгөө ч эмхэлж, цэгцэлж чадахгүй байгаа АН-д сонгогчид яаж итгэх юм бэ? Энэчлэн, хийсэн хэрэг, үйлдсэн нүгэл, булхай, авилга нь ил тод болчихоод байхад тэр хүмүүсээсээ салж чадахгүй, ядаж зохих хариуцлагыг нь үүрүүлж чадахүй байгаа МАН-ын удирдлагад сонгогчид яаж өмнө нь өгч байсан саналаа дахиад 100 хувь өгөх юм бэ? Энэ хоёр намын аль аль нь авч байсан саналаа нилээд хэмжээгээр алдах байх.
Монголын бүх сайн иргэд МАН, АН хоёрт л байдаг биш шүү дээ! Үлдсэн иргэд нь бүгд чадваргүй, тэднээс л нөгөө 33, 34 нам бүрдсэн, байгуулагдсан ч биш билээ. Тиймээс мөнхүү 33, 34 намынхандаа найдаад үзэхэд болохгүй нь юу байх билээ? Одоо 76-лаа биш, 126 хүн зөвлөлдөх, шийдвэр гаргах болсон, энэ ч бас нэгийг өгүүлээд байна биш үү? "МАН бол нам нь нам л даа, гэхдээ авилгачид, идэж ханадаггүй шуналтнуудын нам. Харин Ардчилсан нам бол нам болж чадахгүй байгаа түр эвсэл, холбоо төдий. Тэгээд ч зөвхөн л дүр эсгэсэн ардчилагчид олонхи нь" - хүмүүс ингэж л үнэлэх, ярилцах болчихжээ. "Монгол Ардын Нам, Монголын Ардчилсан нам нь товчлоод бичихлээр адилхан нэртэй (МАН), бас төрийн эрх авахаараа мөн л адилхан авилгачид" ингэж ч бас ярилцаж байна.
2024 оны сонгуулиар эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал ч өндөрссөөр байна. Аль ч нам 63-аас олон суудал авч чадахгүй байж ч болох. Цааш цаашдаа ч ийм байдал удтал үргэлжилж мэдэх юм. Гишүүдийн тоог хэтрүүлж нэмсэний нэгэн үр дагавар тэгж л гардаг жамтай. МАН дангаараа 63+ суудал авахын тулд тун ч их бодох, тун ч их ажиллах, чухам ямар хүмүүсийн нэр дэвшүүлэхээ ёстой л долоо хэмжиж байж нэг огтлохоос өөр аргагүй болчихлоо. Үл тоомсорлох, аз турших, өнгө ба мөнгөөр шийдэх гэж оролдвол “өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн” үлгэрээр орж ч болох юм. Ирэх сонгууль "илүү харж билүү долоов” гэхийн нэгэн жишээ болсон том сургамж үлдээж ч мэднэ. Үл таньсан, гэнэхэн байр сууринаас үндсэн хуулиндаа гар хүрээд уйлж байсан баримт буй... Бараг дангаараа шахуу байхдаа МАН гишүүдийн тоог шууд л 50 хүнээр нэмлээ. Энэ бол улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү ихийг авах, завших гэсэн л хүслийн дам илрэл байв. Иргэдийн тоо, сонгогчдын тоо өслөө гээд, түүнтэй шууд шүтэлцээтэйгээр парламентаа 50 гаруй хувиар өргөтгөж байсан жишээ дэлхийд байхгүй. Харин бүх улс орон удирдлагын зардлаа бууруулахыг л хичээдэг, буруулсаар л байдаг.
Гишүүдийн тоог 126 болгосноор МАН-ын нэр хүнд өндөр байх аваас тэд байнгад олонхи болж, Засгийн Газраа байгуулна. Бусад намд (АН-д ч ялгаагүй) олонхи болох өдөр лав л энэ зуундаа ирэхгүй л болов уу. Нөгөө нэг хувилбар нь Монгол улс байнгад шахам эвслийн, тогтвор муутай Засгийн газруудтай байх тийм ч хүсэмгүй ирээдүй. Яг таг, ягштал нь, хийгүй гэхээр хэмжээ, түвшинд бодож, шийдэж байх чадвар л улстөрийн намд, тэр тусмаа эрх барьж байгаа намд үгүйлэгдсээр байна. Энэ бол олон будлихын дохио, амжилтаа бататгаж, бэхжүүлж чаддаггүйн илрэл, аль нэгэн байдлаар самуурахын эхлэл гэж ч ойлгогдох, үнэлэгдэх үзэгдэл, үйл явц юм. Нуршаад яахав. Ингээд зогсоё. Бодох, нягтлах хугацаа уг нь байна. Ямар ч болов эгзэгтэй цаг үе, энгийн бус сонгууль, эвийг нь олохгүй л бол эндүүрлээр төгсөх санаархал оролдлого болон үргэлжилж байгаа нь үнэн. Манайхан улстөрийн олон нам байгуулжээ. Аль ч улс орон самуурлын үедээ л 20-30 намтай болдог. Энэнийг түүх гэрчилнэ. Жишээ нь Октябрийн хувьсгалын өмнөх Орос орон...
Нэгэнт олон намтай болчихсон юм чинь тэд ямраар ч эвсэж сонгуульд оролцож болно. Хэдийгээр үзэл, баримтлал өөр боловч МАН ба АН хоёр ч эвсэл болон сонгуульд оролцоход болохгүй гэх газаргүй. Тэгвэл ч тэд харин байнгад шахам олонхи болж 4 жил дутамд л Засгийн газраа байгуулах болно. "МАНАН хамтлаг"-ийн тоглолтыг бид XXI зууныг дуустал нь үзэж, “таашаал” авч байхын зайлшгүйтэй учирна. Энэчлэн мөн ч олон хувилбар буй юм. М.Гал-Аривын санал болгож буй хувилбар ч мега эвсэл гэсэн хэрэгжүүлж чадвал хүчтэй л хувилбаруудын нэг нь. Сайнаар ойлгож, сонгогчид хүлээн автал нь тун ч чадварлагаар ажиллах, "амилтал нь тэжээх, хөрвөжтөл нь бойжуулах” хэрэгтэй. Үхрийн бөөр алаг ч гэсэн үүргээ гүйцэтгээд л байдаг даа...
Авилгачид, хулгайчдаа ил далд хаацайлсан, шудрага, цэвэр байж чадаагүйнхээ улмаас МАН, АН-ын аль аль нь урд өмнө авч байсан саналынхаа арав гаруй, арав гаруй хувийг алдах нь гарцаагүй. Энэ 20 хувь дээр хэнд нь ч өгдөггүй 30-аад хувийг нэмчих юм бол "эзнээ эрэлхийлсэн бараг л 50 хувийн санал буй болно. Энэхүү 50 хувийн эзэн болохын төлөө юу хийх, ямар хөтөлбөртэй байх, хэнтэй эвсэх, эвслийн удирдлаганд хэн хэн орох, сонгуулийн компаниа ямар технологиор өрнүүлэх... энэ бүхэнд үнэн мэдлэг, зөв мэдээлэл, хурц ухаан, туршлага хэрэгтэй.
Сонгууль эхлэхээс өмнө, бүр энэ ондоо багтаагаад Монголд намуудын тоо чухам юунаас болоод 30 гартлаа өссөн болохыг судлах, таних, зорилго, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Болдогсон бол 30 гаруй намын санаачлагчдын үнэн учрыг мэдмээр байна. MAH, АН хоёр гологдоод байгаа юм уу? Чухам юу юу нь сөрөг, хэрэггүй, бүр хортой, хорлонтой болчихсон юм бэ? Энэ хоёр намын аль нэгэнд элсээд, намаа цэвэршүүлээд, нэгэнт бүрэлдчихсэн нөхцөл, боломжийг нь ашиглаад цааш цаашаа замнаж болохгүй байсан гэж үү. Аль эсвэл энэ хоёр намын гол цөм нь, удирдах бүлэглэл нь ямар ч найдваргүй, итгэл хүлээх чадваргүй, “улстөрийн амьд хүүрнүүд” болчихоо юу?
Нөгөөтэйгээр мөнхүү 30 гаруй намынхан нэгдэж, томорч, хүчирхэгжиж болохгүй гэж үү?
Ингэхэд гарч ирдэг гол саад, бэрхшээл нь чухам юу юм бэ? Бүх жижиг, шинэ намууд нэгдэх, нийлэх гээд оролдоод үзвэл яасан юм бэ? Шинэ, жижиг намуудын харилцан ойлголцох, хамтрах, нэгдэхэд зориулсан сарын аян, Их Хуралдай зохиоцгоо л доо. Та нар чинь бүгдээрээ л нэгэн угсааны эцэг, өвгөдийн үр сад мөн биз дээ? 30 гаруй нам бүр болохгүй бол арав арваараа нэгдээд гурван томоохон нам болол доо.
“Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэдэг дээ! Манай энэ гуйлт, хүсэлт бол Монголынхоо төлөө зовнин, догдлон лугших зүрхний угаас өөрийн эрхгүй л хэлэгдэж байгаа үг юм шүү. 30 жижиг нам “элсээр байшин барьж” тоглож байтал дорхноо л 30 жил дахиад өнгөрнө. Өнөөдөр 30-тай байгаа хүн 60 настай болно. Амьдралын замын төгсгөл хажууханд л ирчихсэн байх нь тэр... Цаг алдалгүй нийлээд, томроод, юу чаддагаа хийж, хэрэгжүүлэл дээ! Хэд гурвуулахнаа л энд, тэнд худал томроод ер хэрэггүй!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-12-11 12:01:53
намаас биш намханаас улс төр рүү оруул. ядаж угаартаж үзсэн шалбаагны ус ууж явсан, цасанд боогдоод хөлдөж үзсэн мал дагаад төөрч үзсэн хүмүүс хууль барьж үзвэл дээр. наймаачин хүмүүс бол хужаа наймаа хонжоо л харж байдаг юм байна.
сүндэр [124.158.66.159] 2023-12-12 14:13:45
үнэн хэллээ одоо баяжаад байгаа хүмүүсээ хардаа дандаа хятад гаралтай арзайсан барзайсан орсойсон амьтад байгаа биздээ Баавар гээд барзгар хувалз Баясгалан/голомт/гээдорсойсон нөхөр гэхмэтчилэн
Зочин [203.98.76.249] 2023-12-11 11:59:15
ИХ гишүүн болон гишүүн байсан хүмүүсийг бүү төрд ойртуул: устгаж төрөөс үүрд холдуул: тэд бузара ажилаараа гаршчихлаа.
Зочин [59.153.86.58] 2023-12-10 22:57:45
Монголын заяа ч их дээ. Муусайн хулгайчууд баярлах болоогүй!
Mgl [178.165.199.92] 2023-12-11 00:13:56
Guzwaa. Naad Zaya chin China bolchihood baina! Hahaha. Ene yanzaaraa udahguidee. Mongolchuud Hulgaich Hudalch Luiwarchin Ataarhuu bas uneheer Aimhai. Yun ter Chingisiin Baatruud! Ter ue uur odoo ue uur! Mongolchuud hezee ch nehdej chadahgui! Turd garsan n zugeer idne zawshin bas huchindene. Nowshnuud! 33 jil shuudee!!!! Malnuudaa!!!
Зочин [59.153.113.222] 2023-12-10 19:16:57
Энэ улс сөнөлөө, эрлийз, цагаач, тагнуул тэдний салтааны үснүүд нийлээд Монголыг сүйтгэчихлээ. Олон жил хүсэж явсан зүйлийг нь сүүлийн 30 жилд МАНАН-гийн хэдхэн хулгайч биелүүлж өглөө, хужаагийн худ болоод тэдэндээ хоолойгоо, үр хүүхэдтэйгээ хамт огтлуулж дээ.
Шашингүй улс яаж ч хөгжих вий дээ. [103.57.93.133] 2023-12-10 17:10:55
Орчин үеийн дэлхийн улсуудад байдаг дэд бүтцийн зүйлээс Монгол ЮУ БАЙХГҮЙ байна? Мөнгө БАЙНА, үйлдвэрүүд БАЙНА, мал БАЙНА, эрдэм ном, боловсрол, шинжлэх ухаан, соёл БАЙНА. Харин нэгдмэл, хүн бүрт хүрсэн, сохроор биш бүрэн ойлгогдсон ШАШИН БАЙХГҮЙ байна.
Амжилттай жишээ хэлээд өгөөч. [103.57.93.133] 2023-12-11 00:53:13
Шашингүй чи ХААНА хүрэх гэсэн юм бэ? Ямар нийгэм ямар НОМООР бүтээх гээд байга юм бэ? Дэлхийд хөшжичихсөн, гэхдээ шашингүй ЯМАР УЛС байгаа юм бэ? Хэлээд өгөөч! Тийм жишээ байхгүй л болов уу.
Mgl [178.165.199.92] 2023-12-11 00:16:23
Yun shashin? Naadahaas chin bolood Mongolchuud 300 jil Manjiin erhsheeld baisan busuu??? Malaa. Yumiig boditoor harj sur bitgii soliorood bai!
Зочин [202.9.46.22] 2023-12-10 14:05:22
УРД НЬ ГИШҮҮН БОЛЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ БҮҮ СОНГО
Зочин [139.5.218.61] 2023-12-10 06:31:38
3 дахь хүчнээ л сонгох хэрэгтэй
зочин [202.126.90.146] 2023-12-10 15:33:09
Бусдыг жинхэнэ гүтгэгч,монголыг жинхэнэ хорлох санаатай этгээд бол энэ Чулуунжав мэтийн хэт туйлшрагчид баах.Монголд гэмт хэрэгтэн хулгайч луйварчид цөөнгүй бий. Гэхдээ бусдыг гүтгэж,нэр төрийг нь бузарлаж байж улс төрийн ашиг хонжоо хайгч,төрийн эрх мэдэлд дурлагчид нийгмийн хөрөнгө идэж уух хар санаарнууд л үүнээс хавьгүй олон болсон.Нэр цэвэр улс төрчид алга,итгэл даах хүн үлдсэнгүй гэнэ үү. Энэ бол хэтрүүлэг гүтгэлэг.Одоогийн төр, улс орон ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж чадаараа зүтгэж байна.Манай оронд сүүлийн жилүүдэд ковидоос эхлээд асар хүнд бэрхшээлүүд тохиодлоо. Одоогийн төр зөв ажилласны дүнд үүнийг хохирол багатай даван туулж,,эдийн засаг бизнэсээ сэргээх, ард иргэдийн амьдралыг хэвийн байдалд оруулах,бүтээн байгуулалт өрнүүлж,иргэддээ хэрэгтэй зүйл хийх гэж бүхнээ л зориулж байна Энэ нь үр дүнгээ өгч байгааг иргэд харж байна. Үр ашгийг нь ч хүртэж байна.Одоогийн төр л манай орныг урагшлуулж чадах баах. Харин АН мэт бусдыг муулж гүтгэх болон бусад хорон муу санаа агуулсан,барууны тавиулууд төрд гарвал бид ёстой Украин шиг сүйрнэ. Монголчууд тэр 1990-ээд оныхон биш болсон.Юу аюултайг хэн хорлогч болохыг ялгаж салгадаг болсон.
Зочин [66.181.177.125] 2023-12-09 21:30:05
Saihan tohirson garchig bna daaa
Зочин [103.100.225.146] 2023-12-09 18:58:10
Songogchiddoon mungu uguud MAN dahiad l olonhi bolohgui bol bugd heregt orno shuu dee. Odoonoos mungu tugruguu beldeed ehelsen bgaa shuu.
Зочин [202.179.24.188] 2023-12-09 16:39:01
Анхнаасаа Элбэгдорж Ми.Энхболд мэтийг маш хатуу шийтгэж бүх хөрөнгийг нь хурааж гэр бүлээр нь цөлсөн бол Монгол ийм болохгүй байсан юм. Урвагч Авилгач нарыг хатуу шийтгэх хэрэгтэй...
Mgl [178.165.199.92] 2023-12-11 00:18:43
Saihan hellee. Tsahia iin Elbehdorj bol jinhen adgiin shaar jinhen hoshgoruulagch! Jinhen Hongiliin Tolgoi!!! Ene hunees maaaashnih medeellel garna. Ene hunee barij horiod shuugeechee.
Зочин [66.181.186.55] 2023-12-09 16:24:59
Өвчин болох цус ойртолтыг гоё гэж үзвэл ялзарч, эрүүгийн гэмт хэрэгтнүүд болдог юм.
zochin [66.181.160.63] 2023-12-09 14:42:07
ene bol ard tunenii buruu tednii songoson hun humuus 33jil tor barij baigaa tednii huviin amidral uland ireegui olsoj uzeegui turuuvchin hoosroogui uhaanii melmii neegdeegui uchraas toroo ahiad 8 jil songonoo
Zochin [202.55.188.41] 2023-12-09 14:23:48
Balarsaan dahiad 30 jil shu zasch chadahgui bol tgd odoo baigaagaas dordono
Зочин [66.181.182.78] 2023-12-09 13:32:12
Хоосон хуудас өгцгөө.
Зочин [103.212.116.91] 2023-12-09 13:02:09
МАН бол ард түмний дайсан болсоон,
Зочин [202.126.90.146] 2023-12-10 15:38:51
Монголыг хорлогч жинхэнэ дайсан бол Ардчилагч нэртэй барууны тавиулууд.
Зочин [202.9.46.73] 2023-12-09 12:54:41
Заяагүй хүн гэж ядуу хүнийг хэлдэггүй юм мунхаг монголчуудыг хэлдэг юм.
Зочин [66.181.179.221] 2023-12-09 12:40:27
Их Монгол Эзэн Чингисийн Монголоос жирийн Монгол түмний заяа хаяхгүй шүү. Намчирхал авилгач хулгай хийдэг нам дагсан Ман дагсан хэсэг бүлэг гэр бүлүүд эдний үр удамын заяа л хаях учиртай байх шүү. Энэ бол бодит үнэн болох цаг мөдхөн ирэх буй за. Жирийн Монгол түмний минь заяа Хөх Мөнх Тэнгэр шигээ үүрд мандан бадрах цаг Айсуй
зочин [202.9.46.143] 2023-12-09 11:50:45
зөв шүү Чулуун жав аа
Зочин [59.153.114.26] 2023-12-09 11:32:47
Маш зөв бичсэн бнаа. Одоо МАН АН-д санал өгөх хүн байхгүй дээ
Зочин [66.181.179.110] 2023-12-09 11:29:57
Д. ЧУЛУУНЖАВ ЧИ ЯМАР БЭЛЭГГҮЙ АМТАЙ ХЯТАДЫН ШЭЭС ВЭ БИТГИЙ ХУЦ ЗАЙЛ НОВШОО