Агнахыг хориглосон хар сүүлт зээр агнасан хэргийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал:

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэн 42 настай М гэгч нь 6 тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж,тээвэрлэсэн;

Дархан-Уул аймгийн Орхон сум 2-р багийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн иргэн 28 настай Н нар нь “Илдэн игүүшин” нэртэй ховор ургамал зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан;

Төв аймгийн Заамар сумын нутаг тусгай хэрэгцээний эрүүл газарт 37 настай иргэн Б нь бусадтай бүлэглэн хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлосон.

Иргэдийн анхааралд:

Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 264, 2013 оны 7 дугаар тогтоолоор тус тус “Ховор” амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 153-р тогтоолоор “Илдэн игүүшин” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгааг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл

баатаржав [202.126.89.108] 2023-12-12 17:04:31

эх орноо газраар зарж буй хулгайчийг өчиггүй цаазалбал таарна,

зочин [202.9.46.40] 2023-12-12 15:31:42

дорноговийн эрдэнэ сум хар сүүлтийг маш их агнасан даа баригдсан нь энэ нөхөр

Зочин [203.98.76.249] 2023-12-12 13:15:23

зээрийг ингэчихсэн юм уу? мөөг юм уу? юу юм?

Түвшинзаяа [59.153.115.234] 2023-12-11 19:59:59

Гоё мэдээ гарга


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.