Эрдэмтэд дэлхийн анхны усны чанар шалгагч системийг амжилттай туршив

Aдмин / Технологи

Австрали улсын шинжлэх ухааны үндэсний агентлаг дэлхийн анхны усны чанар шалгагч системийг амжилттай туршсанаа зарлалаа. Энэ систем яг цаг уур урьдчилан тооцоолох системтэй ижил хэлбэрээр, усны чанарыг мэдрэгч болон хиймэл дагуулын мэдээлэл дээр тулгуурлаж урьдчилсан мэдээлэл гаргах чадвартай. Далайн бүтээгдэхүүний аж ахуйн салбараас эдийн засгийнхаа томоохон хэсгийг бүрдүүлдэг Австрали улс далайн бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, олон улсын итгэлийг хангахын тулд энэ системийг анх хөгжүүлж эхэлсэн байна. Уг систем хиймэл оюун ухаан болон компьютерын загварчлал ашиглаж хүрээлэн байгаа орчны усны чанарыг цаг тухайд нь шууд дамжуулан мэдээлж байна, ингэснээр далайн бүтээгдэхүүний аж ахуйн салбарын бүтээмж эрс нэмэгдэнэ гэж Австралийн далайн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагаас тайлбарлажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.