Сэргээгдэх эрчим хүчний салбарт чадвартай ажиллах хүч дутмаг байна

Aдмин / Технологи

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилгуудын томоохон хэсэг нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа. Мөн Европын Холбооноос 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ногоон эрчим хүчний салбартай холбоотой эдгээр томоохон зорилтуудад тулгамдаж байгаа нэг асуудал нь энэ салбарын ажлын байрны нөөц асар их ч шаардлагыг нь хангасан чадварлаг ажиллах хүчний нөөц дутмаг байгааг салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Европын Холбоонд гэхэд ажлын байранд хүсэлт гаргаж байгаа есөн хүн тутмын нэг нь л ногоон эрчим хүчний салбарт ажиллах чадвартай, энэ салбарт мэргэшин суралцаж байгаа хүний тоо жилд 9 хувиар л нэмэгдэж байгаа нь одоогоор тавьсан шинэ ногоон эрчим хүчний зорилтод хүрэхгүй байна гэдгийг мөн дурдаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.78] 2023-12-12 23:22:04

Цалин нь асуудал шиыднэ. Амьжиргаанд нь хүрэхгүй юм өгвөл залуусын буруу гж юу байхав

Сонсогдох нь сайхан, бодитор бол шоовдор ажил болно. [103.57.93.133] 2023-12-12 22:52:07

Сэргээгдэх эрчим хүчээр оролдох залуус тийм ч олон биш байх. Онц, сайн суралцдаг залуус хотруу, гадаадруу явж суралцаж амьдрах хүсэлтэй. Тэгэхлээр муухан суралцдаг хэд нь л хөдөө хээр байга хэдэн салхин сэнсийг ажиллуулсан болж цөөхөн төгрөгийн цалин авна. Ногоон эрчим хүч гэдэг чинь шоовдор салбар ш дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.