Сурагчийг үл ялих зүйлээр шалтаглан зодсон хүүхдэд хуулийн ХАРИУЦЛАГА хүлээлгэв

Aдмин / Хууль

Өсвөр насны Е сурагч Ж-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Прокуророос Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд Е нь гэмт хэрэгт холбогдох үедээ 17 настай байжээ.

Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” ял оногдуулахаар тогтоосон байна.

Шүүхээс Е-г сурагч Ж-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсанбаримтуудаа туудаар тогтоогдсон гэж дүгнэв. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.104] 2023-12-15 19:25:49

Насанд хүрээгүй бол эцэг эхэд нь хариуцлага тооц

Хогийн амьтан болждээ, залуугаараа. [66.181.160.66] 2023-12-14 17:05:49

Бүх насаар нь гэмт этгээдийн намтарт үлдэх хар толбо юмдаа. "Эрүүгийн ял эдэлж байсан" гээд л. "Яллагдаж байсан" гээд хувийн хэрэгт нь тэмдэглэгднэ, наад зах нь 10 жилийн туршид хувь амьдралд нь муугаар нөлөөлнө. Гадаадруу зугатахгүй бол энэ муу бичээс хойш нь татаад л байна.

Зочин [202.126.88.175] 2023-12-17 21:27:57

хохин ш дээ

Medee [202.55.188.118] 2023-12-14 14:19:40

Ya mundag hereg shiidberljee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.