Шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд нэр дэвшигчдийг ФИФА зарлалаа

Aдмин / Спорт

Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд нэр дэвшиж, эцсийн шатанд шалгарсан тамирчдыг пүрэв гарагт зарлалаа.

Нэр хүндтэй шагналын төлөө “Манчестер Сити” клубийн норвег од Эрлинг Хааланд, “Пари Сен-Жермэн”-ий франц довтлогч Килиан Мбаппе, “Интер Майами”-гийн аргентин супер од Лионель Месси нар өрсөлдөхөөр болжээ.

Ялагчийг 2024 оны нэгдүгээр сарын 15-нд Лондонд болох ёслолын ажиллагааны үеэр тодруулж зарлана.

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод учраа таарсан Месси, Мбаппе хоёр мөн онд энэхүү шагналын төлөө өрсөлдөж, Месси шагналын эзнээр тодорч байв. 2016 оноос олгож эхэлсэн уг шагналыг оны хамгийн шилдэг тоглогчид гардуулдаг билээ.


Сэтгэгдэл

Мэргэнбаатар [202.55.188.97] 2024-03-03 23:40:09

10000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

Зочин [59.153.115.145] 2023-12-17 01:01:28

ronaldo messigees deer alaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.