“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ийн САНХҮҮГИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦ!!

Aдмин / Улстөр

“Эрдэнэ Таван Толгой”ТӨХК-ийн 18% гаруйг иргэд бид 1072 ш хувьцаагаар эзэмшдэг, 0.06%-ийг хувийн монгол компаниуд бусдыг буюу 81% гаруйг Засгийн Газар мань эзэмшдэг гэнэ. Гэхдээ би лав Засгийн газарт миний болон бид нарын ордыг захиран зарцуулах эрхийг нь олгоогүй. Иргэд бид нараас асуугаачгүй. Монгол улсын Компанийн тухай хуульд Хувьцаат компанийн тухай заалтууд их тодорхой. 5% аас дээш болон 15% аас дээш хувьцаа эзэмшигчийн эрхийг их тодорхой заасан байдаг.

Мөн хувьцаа эзэмшигч нарын ээлжит хурлаар ТУЗ-өөр баталсан ноогдол ашгийн хэмжээг баталсан байхад тараах үгүйг шийддэг. Ээлжит хувьцаа эзэмшигч нарын хурлыг жил тутам санхүүгийн жилийн тайлан гарсан, ил болсны дараа гэхдээ, тухайн оны 05 сарын 01-ний өдрийн өмнө хийх хуулийн заалттай.

Бид 2023 оны цэвэр ашгийн тодорхой хувийг тараах саналыг “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн ТУЗ-д оруулахыг зохион байгуулаад иргэдийн цахим санал асуулгыг зохион байгуулахыг , Залуучууд Та нарыг, уриалж байна. Ноогдол ашиг авч лизингийн төрөл бүрийн өрнөөс гараад, шинэ байрыг худалдаж авах, шинэ машин худалдаж авах хэмжээнд байгааг бид мэдсэн.

Одоо хүлээх зав хугацаа байхгүй. Бид хүүхэд, ээж аав нарыг хүн шиг амьдруулах үүрэгтэй шүү! Засгийн газар аа, хулгайч нарт алдсан мөнгөө олж аваарай, олж авсныг дэд бүтэц барихын төлөө л зарцуулаарай. Эс бөгөөс ёстой бид тэвчээр дуусаад дэлбэрнэ!!!! Засгийн газар ч үгүй, эрх барих нам ч үгүй, УИХ ч үгүй болчих вий!!! 2022 оны санхүүгийн тайланг үзнэ үү!!!!

Д.ЧИМЭДДОРЖ


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.191] 2023-12-20 17:48:29

Өр төлбөр ямар их хэмжээгээр нэмэгдсэн юм,өр төлбөр,өөрийн хөрөнгийн харьцаа алдагдсан,төлбөрийн чадваргүй,түргэн борлогдох активаас зөвхөн зээл оролцуулахгүйгээр таварын өр нь бараг 100,0гаруй тэрбум төгрөгөөр хэтэрсэн цаана нь НДШ,цалингийн өр гэхээр бүр талийх нь ийм алдагдалтай ажиллаж байгаа компанийг магтаад сайшаагаад Ганхуяг нь гавьяа байгуулсан юм шиг том том яриад байдаг ямар учиртай юм,манай томцуул дотор баланс уншчих хүн байна уу?Лав л хүрэлбаатар чадахгүй байх,жавхлан яадагшуу юм бол үүнд зүгээр л нүд гүйлгээд харчих юм бол үнэхээр Монголыг сүйрүүлэх л хэмжээнд ажиллаж байгаа юм байна гэж бодогдохоор,нөгөө БЭт гээд байсан Сангийн яамны төрийн нарийн үүнийгээ хараад дүгнэлт хийсэн юм уу арайл дэндүү гэмээр тоо харагдаж байна.Хуримтлагдсан ашиг алдагдал нь хаана байна харагдахгүй байх юм,ядахдаа алдагдлаа алдагдал гээд тайлангачихмаар юм.

zochin [202.131.245.34] 2023-12-20 14:21:05

Niitiin hurungiig niitiin ezemshild n ashigluulj, huvitsaanii nogdol ashgiig n taraa gej ene idej uusan huvalznyydaas shaardaj bna,

Зочин [202.70.34.27] 2023-12-20 12:44:47

үнэн шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.