Si картын харилцагчдад 2 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Голомт банкнаас шинэ үеийн бүтээгч залуучуудад зориулан гаргасан “SEE THE FUTURE” уриатай Si карт хэрэглээнд нэвтрээд аль хэдийнээ 2 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд минималист амьдралын хэв маягийг эрхэмлэгч залуучуудын хэрэглээ болж чадсан Si карт өөрийн харилцагчдадаа зориулан бэлдсэн 2 жилийн ойн бэлгээ задалж байна.
Si дебит, кредит картын харилцагчид дараах газруудаар үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPay аппликэйшнд картаа холбон төлбөр төлөөд 20%-ийн буцаан олголт аваарай.
Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:
- Оргил сүлжээ дэлгүүр
- Good price сүлжээ дэлгүүр
- Ханбүргэдэй их дэлгүүр – Хүнс
- Наран их дэлгүүр – Хүнс
- Монос эмийн сан /Улаанбаатар хотын салбарууд/
- Sky Resort
- Polaris Department Store
Буцаан олголттой урамшуулал нь 2023.12.31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ Si дебит картад 100,000₮, Si кредит картад 200,000₮ байна.
Санамж: Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дотор таны дансанд орох болно.
Si карт нь зөвхөн танд тусгайлан зориулсан Loyalty сүлжээнээс эхлээд харилцагчдынхаа хэрэгцээнд бүрэн нийцсэн хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлж, ирээдүйд өсөн нэмэгдэх олон давуу талуудыг санал болгох болно.
Сэтгэгдэл