ЭРХ БАРИГЧИД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ НҮҮРЛЭХИЙГ МЭДСЭН Ч АРГА ХЭМЖЭЭ АВАЛГҮЙ ӨДИЙ ХҮРЧЭЭ

Aдмин / Улстөр

Шатахуун хомсодсон шалтгаан нь төрийн зохицуулалтын алдаа завхрал байв уу? Асуудлын уг үндэс нь Монгол Улс төрийн өмчийн шатахуун импортлогчгүй, дотоодод газрын тос боловсруулах үйлдвэргүй мөртлөө үнэ ханшийн асуудал дээр төрийн зүгээс хүчээр зохицуулахаар шаардлага тулгадаг төдийгүй гадаад зах зээлийн 90 хувийн хамааралтай мөртлөө дотоодын импортлогч аж ахуй нэгжүүддээ элдэв төрлийн дарамт учруулдаг. Тухайлбал 2021 оны 3-р сарын 30-нд Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаярын хэвлэл өгсөн ярилцлагад энэ талаар тодорхойгүй асуудлууд нэлээд хөндөгдсөн нь өнөөгийн хямралын шалтгаануудыг тодолжээ.

Тэрбээр, газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр байнга үнийн өсөлттэй байгааг мэдэж байгаа хэр нь төрийн зохицуулалтаар АИ-92 бензиний үнийг тогтвортой барина.Шатахуун импортлогчдын алдагдлын зөрүүг төрөөс олгохгүй байгаа. Олгохгүй байвал шатахуун хомсдох эрсдэл үүснэ гэдгийг тун тодорхой ярьсан байна. Ц.Эрдэнэбаяр: “... 2021 оны гуравдугаар сард шатахуун импортлогчид литр тутамд 375 орчим төгрөгийн алдагдалтай байна.

2020 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газрын зүгээс улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр татвар төлөгчдөөс мөнгө гаргахгүйгээр үнэ тогтворжуулах алхмыг хийсэн. Энэ нь олон улсын бирж дээрх компанийг импортоор оруулж ирж байгаа аж ахуй нэгжийн дунд төрийн өмчит компани үнийн зохицуулалтын гэрээ хийлгэсэн.

Тухайн үед Сингапурын бирж дээр бүтээгдэхүүний үнийн гэрээ хийлгэсэн учраас үнэ өссөн ч дотоодод үнэ тогтвортой явж ирсэн. Тэгэхээр тухайн үед авсан бараа бүтээгдэхүүн хямд үнэтэй гарч ирж байгаатай холбоотойгоор одоо алдагдал үүсэж байгаа. Аж ахуй нэгжүүд ачааны хүндийг нуруун дээрээ үүрч явж байгаа учраас үүн дээр төрийн зохицуулалт заавал хийх хэрэгтэй-Одоогийн байдлаар зөрүү гарсан алдагдлыг төрөөс аж ахуй нэгжид олгоогүй байна. Гэхдээ аж ахуй нэгжид хүндрэлтэй байгааг ойлгож байна. Тийм учраас татварын зохицуулалт хийх үү төрийн зүгээс судалгааг хийж байгаа.

Үүн дээр заавал төрийн зүгээс зохицуулалт хийх ёстой. Зохицуулалт хийхгүй бол шатахууны хомсдолын асуудал үүсэх эрсдэлтэй.” гэж ярьсан байна. Нэгэнт шатахууны хомсдол бий болчхоод байгаа нь тодорхой учраас Ц.Эрдэнэбаяр даргын ярилцлагаас дараах дүгнэлтийг хийж болно. Нэгдүгээрт төрийн зүгээс ард иргэдэд сайн ажилласан болж харагдахын тулд шатахуун импортлогч нар алдагдал хүлээсэн ч хамаагүй АИ-92 бензиний үнийг нэмэхгүй байх шаардлага тулгасан байна.Ийнхүү уг бүдүүлэг шийдвэрээс болж зах зээлийн зарчим багагүй хугацаанд доголдох шалтгаан болжээ. Хэдий салбарын мэргэжилтнүүд энэ байдал үргэлжилсээр байвал алдагдал хүлээж буй шатахуун импортлогч нар гол нэрийн АИ-92 бензинийг оруулж ирж чадахгүй болно гэдгийг анхааруулсаар байсан ч төр зохицуулалт хийлгүй өдий хүргэв үү?

Чөлөөт зах зээлийн үнэ ханшийг хүчээр барьж болдоггүйг ЕБС-д хүртэл заадаг. Гэтэл байнга алдагдалтай өр ширэнд баригдсаар байгаа шатахуун импортлогчид ЗГ-ын бензиний үнийг тогтвортой барих шаардлагыг байтугай ажилчдынхаа цалинг ч нэмэх боломжгүй байдалд оржээ.

ОХУ-ын ЗГ 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоол гарч, түлш, шатахууны экспортыг түр хугацаанд хориглох шийдвэр гаргасан ба уг шийдвэрт Монгол улс хамаарахгүй гэсэн ганц ч үг өгүүлбэр байхгүй.

Гэтэл салбар яам, Уул уурхай хүн үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатар “ОХУ Монголыг шатахууны хоригт оруулахгүй гэсэн” гэж худал мэдээлэл өгсөн болж таарлаа. “Монголд АИ-92 бензиний хомсдолд орлоо” хэмээн дэлхийд зарласнаас ялгаагүй тэнэг шийдвэр гаргаж түүнийгээ 2025 оны 1 сарын 1 хүртэл сунгах нь чөлөөт зах зээлийн анхны мэдэгдэхүүнтэй эсэхэд нь эргэлзэх хэмжээний нөхцөл байдал ажээ.

Шатахууны хомсдол үнийн хэт өсөлтөөс болж үйлдвэрлэл бүтээмжийн орлого муу гагц худалдааны эдийн засагтай Монгол Улс санхүүгийн эрсдэлээ даван гарах чадвараа нэгэнт алдаж, өр зээлийн гинжин хэлхээнд ороод байгаа билээ. Төр менежментийн бодлого хэрэгжүүлэхдээ аж ахуй нэгжүүдийг ард иргэдээ ч хохироохгүй байх зохицуулалт баримтлах ёстой. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог байдлаа далдлахаар оролдох нь нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэрийг сануулна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.79] 2023-12-28 18:50:03

Алдагдалтай бизнес бол үхэн хатан зуураад салдаггүй нь ямар учиртай юм бол.

Зочин [66.181.185.253] 2023-12-28 18:44:39

Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.

Зочин [124.158.64.21] 2023-12-28 13:03:59

Энэ үнэн бол МАН-ын засгийн газар яаралтай арга хэмжээ авч зөв шийдвэр гаргаачээ. Хөхөө өвөл иргэдээ бензингүй болгож уурр хилэнг өдаөх нь сайны дохио лав биш шүү. Харин дугаарын хчзгааоалалт тэгш сондгойгоор явах нь зөвөө. Энэ хязгаарлалтаа шинэ жил болон цагаан сарбн бачрын өдрүүдээр хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зочин [66.181.191.52] 2023-12-28 11:55:26

Hudlaa hor nairuuj bga baidal baihaa

Зочин [24.126.106.122] 2023-12-28 11:53:27

Сонгууль өнгөртөл бинзений үнийг хүчээр барьж байгаа сонгуульд МАНгарууд ялбал бүх юмны үнэ өснө.Тэд гарсан зардалаа нөхөхын тулд нэмж болох бүх юмны үнийг нэмнэ.Эрчим хүч түлш шатахуун гурил будаа Шуудай гурил шунахай сэтгэлээр битгий саналаа өгөөрөй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.