Японд болсон газар хөдлөлтөд 55 хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэ сарын 1-нд Японд болсон газар хөдлөлтөд 55 хүн амиа алджээ. 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхий сайд Фумио Кишида “3000 аврагч цаг хугацаатай уралдан Нотогийн хойгт ажиллаж байна. Тэд нуранги дор амьд үлдсэн иргэдийг хайж байна”. гэжээ.

Газар хөдлөлтийн дараа олон газарт гал гарсан байна. Японы армийн цэргүүд иргэдэд ус, хүнс, майхан тарааж эхэлжээ. 57360 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэд түр байранд байрлажээ. Ойрын өдрүүдэд дахин газар хөдөлж болзошгүйг иргэдэд анхааруулсаар байна.

Даваа гарагт орон нутгийн цагаар 16.00 цагт болсон газар хөдлөлтийн дараа 3-6.1 магнитудын хүчтэй 60 удаагийн газар хөдлөлт ар араасаа болжээ. Гэхдээ тус бүс дэх атомын цахилгаан станцуудад ямар нэг гэмтэл гараагүй байна.

Япон улс 1885 оноос хойш газар хөдлөлтийн мэдээлэл цуглуулж эхэлжээ. 7.6 магнитуд нь мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших Нотогийн хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. 2011 онд тус улсад 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, хүчтэй цунами болж, 18 мянган хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:33

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:33

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:33

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:19

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:19

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:19

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:19

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:15

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:15

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:12

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:12

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:12

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:17:07

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:17:07

зочин [66.181.186.65] 2024-01-04 00:10:19

Байгалийн асар их хүчтэй гамшиг тохиолдоод байгаа Япон улсад Монгол улс тусламж илгээхгүй юм байх даа? 62 хүнийн амь нас хохирч, 2 хоногт 150 гаруй удаагийн газар хөдлөлт болсон гэсэн үү? Япончуудад туслаасай.

15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.