326-р ангид амиа алдсан цэргийн задлангийн дүгнэлт гарч, ар гэрийнхэнд нь танилцуулжээ

Aдмин / Хууль

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод байсан.

Албаныхны тайлбарлаж байгаагаар байлдагч Д нь зүв зүгээр унтаад өглөө нь сэрээгүй гэх. Задлан шинжилгээний дүгнэлт гарахаар бүх зүйл тодорхой болно гэдгийг албаныхан тайлбарлаж байсан.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр, тухайн цэргийн алба хаагч гадны нөлөөгүй нас барсан гэж шүүх шинжилгээний дүгнэлт гарсан гэх мэдээлэл бий.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, " Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан нь үнэн. Оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан. Хэрэг шалгагдаж, мөрдөн шалгалт дуусаагүй учир илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариулт өглөө.

Харин хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Талийгаачийн аав хүүгийнхээ төлөө хөлөө хүрэх газар тултал явна хэмээн мэдэгдэж байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.12] 2024-01-06 21:45:09

Нас барьсан цэрэг болгон гадны нөлөөтэй байх ёстой юм уу

зочин [66.181.178.191] 2024-01-06 10:42:11

Үнэхээр гадны нөлөөгүй бол яалтай билээ дээ? Хэн нэгнийг алуурчин болгож, хэлмэгдүүлэлтэй биш? Ковидын үлдэгдэл байсан ч байж болох шүү дээ? Тэр шүүхийн шинжилгээний хүрээлэн чинь бас хяналттай байдаг болов уу? Захын нэг эмч онош тавьдаггүй байх, Комисс ажилладаг гэж ойлгож байна.

Зочин [202.179.27.53] 2024-01-05 15:06:02

Өнөрцэцэг очиж сурвалжлаад байсан мөн биз дээ

Зочин [103.57.94.29] 2024-01-05 14:42:20

Бууз идээд хахаад үхчихсэн гээд бичих

Зочин [203.98.76.249] 2024-01-05 14:31:24

манай шүүх эмнэлэг үнэн тайлан гаргадагүйг бүгдээрээ мэддэг болсон шүү дээ. гадны нөлөөгүй гэдэг нь ганц гаргадаг үг нь.

боломаа [66.181.161.177] 2024-01-05 12:13:43

малууд минь гадны нөлөөгүй гэдэг оношийг Монголын ард түмэн нас барсан өдөр нь тавьчихсан.

Зочин [202.179.27.53] 2024-01-05 15:04:46

Нэрээ ч бичиж чадахгүй байж малууд минь эдр кккккк


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.