"Ногоон автобус"-ыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоож, 27 хүнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" хэмээн мэдээлэв.
"Ногоон автобус"-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагдсан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.25.203] 2024-01-09 12:40:50
134.5 ТЭРБУМЫГ ДАНСАНДАА АВЧ .... 71,7 ТЭРБУМЫГ ХЭДЭН ХУУЧИН АВТОБУСААР ХААЖ... 11,9 ТӨЛЖ ...ЭНЭ КОМБИГООС БАГАДАА 50,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЧ ... ККК .. БОЛЖ БАЙГААМ БИШ ҮҮ...
ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-09 11:28:44
ОДОО ЯАЖ ХОНГИЛДОХЫГ НЬ Л ХАРАХ ҮЛДЛЭЭ ДЭЭ